Динза-17 (17)
Найзууд аа, та нар Динза, Жижгээ хоёрын хамт Их Юан гүрний цаг үеэр аялахад бэлэн үү? Энэ өндөр хэрэм, цайз, сүрлэг, гоёмсог орд харш болон сонин, хачин ховор амьтдаар дүүрэн цэцэрлэгт хүрээлэн гээд нүд бүлтийлгэм гайхамшигтай зүйлс зөндөө ажээ. Гэтэл хааны ордон бүхэлдээ муу ёрын сүнсний хорлолд автаж, байдал маш аюултай болжээ. Муу сүнснүүдийн арга заль улам нарийсаж, хоёр найзын маань өмнөх саад бэрхшээл улам ихэссээр. Өмнө нь дандаа зорьсон хэргээ эрэлхэгээр бүтээдэг байсан Динза, Жижгээ хоёр маань энэ удаа яах бол?...
