Динза-38 (38)
Жижгээ, Динзагийн шинэхэн найзууд болох Гэгээ, Гээмаа нарын ээжид нь аюулд тохиолджээ. Хорон муу санаатай хар сүнснүүд сэргэлэн охидын ээжийг сүнснүүдийн орон руу аваад явчихсан байлаа. Ээжийгээ алдсан хөөрхий охидод туслах шидэт сахиус хаана байгааг найзууд олж чаддаг. Энэ үеэр сүнсний оронд баатруудын ээжүүд өөр хоорондоо танилцаж дотносно. Увайгүй хар сүнснүүд ээжүүдээр муухай жорлонгоо угаалгаж зарцаа болгожээ. Үеийн дотны найзууд маань ээжүүдийгээ аварч чадах болов уу?
