Олон улсын худалдааны эрх зүй ба дотоодын зах зээлийг хамгаалах арга хэмжээ
Дэлхийн худалдааны байгууллагад (ДХБ) гишүүнээр элсэн орсон нь манай орны хувьд гадаад худалдаагаа олон улсын эрх зүйн зарчим дээр тулгуурлан хэрэгжүүлэх, манай улсад гадаад орнуудаас бараа бүтээгдэхүүн импортлох, өөрийн бараа, бүтээгдэхүүнийг бусад улсад экспортлох өргөн боломжийг нээсэн юм. ДХБ-д гишүүнээр элссэн нь олон сайн үр дагаврыг авчирсны зэрэгцээ, бас багагүй бэрхшээл, сөрөг гэж хэлж болох үйл явцыг дагуулсныг тэмдэглэх нь зүйтэй. Монгол улс 1997 онд ДХБ-ын гишүүн болсноос хойш 18 жил гаруй хугацаа өнгөрсөн, мөн өөрийн орны худалдааг чөлөөлж бусад оронд ихээхэн нээлттэй болгосон хэдий ч дотоодынхоо зах зээлийг хамгаалах тогтолцоог өөрт олгогдсон эрхийн хүрээнд, эрх зүйн түвшинд өнөөг хүртэл төдийлөн сайн бүрдүүлж чадаагүй байна.
