Усны шастир оршвой (0)
Усаа дээдлэн хүндэтгэж өөрсдийнхөө амьдралын хэв маягт тохирсон өвөрмөц зан үйлийг бий болгосон 'Усны соёл'-той улс үндэстний нэг бол бидний монголчууд билээ. 'Ус-Чандмань-Эрдэнэ' хэмээн хорвоод олдошгүй ховор нандин бүхэнтэй усыг л зүйрлэсэн байдаг. Энэ бол нүүдэлчин Монголчуудын байгальтайгаа харьцах хамгийн том соёлын хамгийн энгийн жишээ юм. Ус нь амьд байгаль, хүн төрөлхтний оршин тогтнохын анхдагч хүчин зүйл бөгөөд 'Ус', 'Хүн' хоёрын харилцан шүтэлцээг гайхамшигтайгаар өгүүлсэн энэхүү сургаалын зохиолыг төвд хэлнээс орчуулан, үндэсний Монгол бичигтэйгээ хослуулан эрхэм таны өмнө дэлгэж байна.