Цондоолой "од" болсон нь (16)
Кинонд тоглож амжилтанд хүрсэн Цондоолой охин хэрхэн өөрчлөгддөг тухай хачирхалтай явдлууд энэ цувралд гарна. Мөн олны танил болсон Цүндээлэйг маань ямар шинэ ертөнц угтахыг та нар төсөөлж байна уу? Замд тааралдсан хүүхэд бүр Цүндээлэйг өхөөрдөн дуудаж харин Цондоолойг харсан жаалууд түүнтэй мэндэлж, гарын үсгийг нь авдаг болно. Гэтэл хэзээ ч гунигладаггүй Цүндээлэй маань хэн нэгнийг маш ихээр санан зүүдлэнэ. Мэдээж энэ бол нисэхийг мөрөөддөг Нархан байна. Нархантай уулзах гэсэн Цүндээлэйгийн хүсэл биелэх болов уу? Энэ мэтчилэн олон сонирхолтой явдлын тухай та нар энэхүү цувралаас уншаарай.
