Динза-12 (12)
Жижгээ болон түүний найзууд аварга биет араатны эсрэг аймшиггүйгээр тэмцэж байна. Өрөвдөх сэтгэлгүй үлэмж биет араатныг бяцхан найзууд маань дарж дийлээсэй гэж та нар бодож байгаа биз дээ. Харин Хүннү гүрний дайчид Хан улсын их цэргүүдтэй дайтвал олон баатар эрс амь үрэгдэнэ шүү дээ. Тэгэхээр мэргэн Модун Шаньюй, Хан гүрний хааныг буулгаж авах ямар арга сэтгэх бол? Тиймээ, энэ бүх дайн тулаанд Динза, Жижгээ хоёр маань онцгой гавьяа байгуулах ажээ. Гол нь яаж вэ гэдэг нь л сонин байна. Хүлэг баатруудын цаг үеэс эргэн ирсэн Жижгээ, Динза хоёрт хөгтэй болоод санаа зовоосон олон асуудал урган гарах нь аргагүй. Учир нь хар санаат муу сүнснүүд энэ удаад дийлдсэн ч тэд бүр мөсөн устах болоогүй л байна.
