Динза-11 (11)
Морьтон баатруудын цаг үед очсон Жижгээ, Динза хоёр маань Модун Шаньюгийн цэргүүдэд баригджээ. Динзад дурласан газрын омгийн охин, Хонгороо нар аюулд орсон найзуудаа аварч чадах болов уу? Тэдэнд ямар ч зэвсэг байхгүй бас энэ газрыг огт мэдэхгүй шүү дээ. Тэгвэл тэдэнд туслахаар хэн гарч ирэх бол? Өөдгүй муу сүнснүүд энэ удаа мөн л хорон муу санаагаа хэрэгжүүлэхээр Юда жанжны биед шингэнэ. Тэд ийнхүү эрх мэдлийг гартаа авснаар бяцхан найзуудад маань болоод нийт хүн төрөлхтөнд ямар гай зовлон тохиохыг төсөөлөхийн аргагүй болно.
