Хүмүүн, хайр, гэгээрэл
Уг номын гол утга, эцсийн зорилго бол Буддагийн хэлсэнчлэн хүн бүхэнд бурханлаг чанар бий тул бид гэгээнтэн бурхадын адил хорвоогийн үнэнийг таньж, өөрийгөө дотоодоосоо ариусган, зам мөрөө засаж, өөрчилж чадвал бидэнд бие, хэл, сэтгэлийн зовлонгоос ангижрах, гэгээрэх, бурханы хутагт хүрэх боломж ижил бий гэдгийг ухааруулах явдал юм. Номын эхний бүлэгт материаллаг ертөнцөд амьдран буй эгэл хүнд хүмүүн байхын утга учир зовлон жаргал, нүгэл буян, үйлийн үр болон хайр энэрэл хийгээд гэгээрэл, бясалгалын талаар анхан шатны мэдээлэл өгөх бөгөөд, дараагийн бүлэгт бясалгалыг тэр дундаа гэгээрлийн бясалгалыг сонирхож, түүнд хөл тавихаар зэхэж бас эргэлзэн буй хүмүүнд дараагийн түвшинд арай дэлгэрэнгүй, илүү гүнзгий мэдээллийг Аръяабалын бясалгал буюу гэгээрлийн номын цогц дээр тулгуурлан тайлбарлан хүрэхийг зорьжээ.