Хэрлэний хөдөө арал Тэмүжин-Чингис хааны суугуул нутаг
Тэмүжин-Чингис хаан бага залуу наснаасаа тэнгэрт халих хүртлээ Хэрлэний Хөдөө аралд суурьшин нутаглах, хаан ширээнд залраад нийслэл хотоо байгуулан амьдарч байсан түүхэн үнэнийг түүх, шастираас хураангуйлан нэгтгэж, ард түмний дунд өнөөг хүртэл яригдаж ирсэн аман түүх, домгоор баяжуулан, уг арлын газар нутгийн түүх, байршилтай нягт уялдуулан судалсны үндсэн дээр домогт арлыг эзэн Чингис хааны суугуул нутаг мөн болохыг тодорхойлоход энэхүү номын зорилго оршино.