АНГИЛАЛ
Сэтгэл санаа, бие махбод
ХУДАЛДААНД
2015
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
227
Нүүр
ISBN-13
9789997311955
ХЭМЖЭЭС
180 x 140 x 17 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Таныг яг одоо байгаа газраас чинь хөтлөн явсаар хамгийн гэгээтэй, сэтгэл дүүрэн жинхэнэ мөрөөдлийн чинь амьдрал руу хүргэж чадах газрын зураг байна гээд төсөөлөөд үз. Мөрөөдлөө биелүүлж, аз жаргалатй амьдралд хүрэх аян замын алхам бүрийг зааж, саад бэрхшээлийг хэрхэн давах аргуудыг хэлж, ялалтанд хүрэхэд хэрэгтэй хүчирхэг чадвар хийгээд чанарууд таны дотор хэдийнэ байгаа гэдгийг танд сануулах тийм нэгэн газрын зургийг төсөөлөөрэй. Та бусдаас онцгой. Хэн болж, юу хийж бүтээхийн төлөө энэ ертөнцөд ирсэн шалтгаан чинь бусад долоон тэрбум хүний хэнтэй нь ч давхцахгүй. Танд өөрийн гэсэн амьдрах ёстой амьдрал, замнах ёстой аян зам бий. Энэ ном танд тэр аян замын тухай өгүүлнэ. Өнөөдөр бидний дунд амьдарч яваа, дэлхийн хэмжээнд амжилттай хүмүүсийн төлөөлөл болох арван хоёр хүн гайхамшигт аяллынхаа түүхийг тантай хуваалцаж байна. Туйлын мөрөөдлөө биелүүлэхэд шаардлагатай бүх зан чанар бидэнд төрөлхөөс заяагдсан байдаг бөгөөд тийнхүү мөрөөдөлдөө хүрснээрээ бид амьдралынхаа зорилгыг биелүүлж, хорвоог өөрчилдөг болохыг та тэдний түүхээс харах болно.

Үзүүлэлт

ISBN-139789997311955
Худалдаанд гарсан огноо2015-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо227 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Жин410 гр
Хэмжээс180 x 140 x 17 мм

Зохиолчийн талаар

Австралийн телевизийн зохиолч, найруулагч Ронда Берн 1951 оны 3-р сарын 12-нд Мэльбурн хотод төржээ. Ронда Австралийн радиогоос ажлын гараагаа эхэлсэн бөгөөд тун удалгүй Австралийн 9-р суваг телевизэд шилжин, хэд хэдэн шоу нэвтрүүлэг дээр ажиллах болов. Энэ үед буюу 2004 оны сүүлээр Ронда түүнийг үргэлж аз дагаж, ажил үйлс нь амжилттай байдгийн шалтгаан нь нэгэн 'Нууц'-д байна гэж үзээд түүнийг судалж эхэлжээ. Ронда энэ нууцыг мэддэг хүн маш цөөхөн байдаг гэж бодож байсан ч судлах явцад түүний бодсоноос хавьгүй олон хүн нууцыг мэддэг, тэдгээрийн дотор агуу эрдэмтэд, гүн ухаантнууд, зохиолчид байсныг, мөн байдгийг олж мэджээ. Ингээд олон хүнд нууцыг түгээхээр шийдэж, нууцыг мэддэг зохиолч, санваартан, багш, кино бүтээгч, дизайнер, хэвлэн нийтлэгчдээс бүрдсэн хүчирхэг баг бүрдүүлэн Нууц нэртэй баримтат кино хийсэн аж. Дараа нь кинон дээрээ үндэслэн ном бичиж Нууц-ыг дэлгэсэн нь түүнийг санаанд багтамгүй амжилтанд хүргээд зогсохгүй, дэлхийн сая сая хүнд итгэл найдвар, эрч хүч, аз жаргал, амжилт бүтээл дүүрэн амьдралыг бэлэглэх болжээ.

Нууц ном нь 2007 онд 40 гаруй орны хэлээр хөрвүүлэгдэж, 19 саяас илүү хувь борлогдсон ба Нууц киноны 2 сая гаруй DVD худалдаалагдсан түүхтэй. Мөн онд Ронда Бернийг Таймс сэтгүүлээс 2007 онд 'Дэлхийн нөлөө бүхий 100 хүмүүсийн жагсаалт'-д оруулсан ба Опрагийн шоунд уригдан оролцсоныхоо дараа нэр хүнд нь улам бүр өссөн юм. Тэрбээр Нууц-ын үргэлжлэл болгож Нууцын хүч, Ид шид зэрэг номнуудыг бичсэн ба хамгийн сүүлд Баатар хэмээх номоо хэвлүүлээд байна. Нууц хэвлэгдэн гарснаасаа хойш эерэг, сөрөг олон санал, шүүмжлэлтэй тулгарсан бөгөөд одоо ч хүмүүс эсрэг тэсрэг байр сууриа илэрхийлсээр байгаа билээ. Ронда Берн мөн 'Sensing Murder', 'Marry Me' зэрэг Австралийн телевизийн алдартай шоу нэвтрүүлгүүдийн продюсероор ажиллаж байжээ.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй