Өөрийн гэсэн өрөө (5)



АНГИЛАЛ
Орчин үеийн утга зохиол
ХУДАЛДААНД
2016
Арван нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
228
Нүүр
ISBN-13
9789997313652
ХЭМЖЭЭС
180 x 115 x 15 мм

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Өөрийн гэсэн өрөө эссэ нь, Виржиниа Вүүлфийн 1928 оны аравдугаар сард Кэмбрижийн их сургуулийн, зөвхөн эмэгтэйчүүд суралцдаг Гиртон, Ньюнхэм хэмээх хоёр сургуульд уншсан “Эмэгтэйчүүд ба утга зохиол” хэмээх цуврал лекцээс ургаж гарчээ. Вүүльф лекц уншсанаасаа хойших хэдэн сард эссэгээ улам бүр баяжуулж, 1929 онд бие даасан ном болгож хэвлүүлсэн байна.

Монгол хэлнээ анх удаа орчуулагдаж буй энэхүү эссэг феминизм, эмэгтэйчүүдийн эрхийн хөдөлгөөний тухай чухал лавлагааны материалд тооцсоор ирсэн юм. Эссэнийхээ эхэнд, Вүүлф их сургуулиас өөрт нь лекц уншуулах хүсэлт тавьсан “Эмэгтэйчүүд ба утга зохиол” гэсэн гарчгаар лекц бэлдэхэд ямар ямар хүндрэл гарсан тухай ярьдаг. Энэ сэдэв Вүүлфэд асар өргөн хүрээг хамрахуйц үелсэн бүтэцтэй, ялангуяа улс төрийн хувьд маргаан дагуулахуйцаас гадна уламжлалт арга барилаар авч хэлэлцэхэд тун ч ярвигтай санагджээ. Энэ сэдвийг шууд авч хэлэлцэхийн оронд Вүүлф, “намайг энд ирэхээс өмнөх хоёр өдрийн дотор та бүхний надад оноосон хүндхэн сэдэвт дарагдсан би бээр хэрхэн ийм дүгнэлтэд хүрсэн тухай түүхээ, өдөр тутмын амьдралаасаа ургуулан хүүрнэе” гэж шийдсэн байна. Ингэхдээ тэр бээр романч хүний эрх чөлөө, давуу эрхээ ашиглажээ. Вүүлф эссэг нь нэгдүгээр биеэс хүүрнэж буй эрхмийг нь “Мэри Бэтон, Мэри Сэтон, Мэри Кармайкл гэнэ үү, дуртай нэрээрээ л дуудагтун, ямар ч ялгаа байхгүй” гэж уншигчдадаа зөвшөөрөөд, эссэнд өгүүлж буй Оксбриж хэмээх газрыг санаанаасаа зохиосон гэдгээ мэдэгдэнэ. Үүний үр дүнд ердөө эссэ төдийгөөр хязгаарлалгүй тууж гэж үзэж уншиж ч болмоор бүтээл бий болжээ. Гэхдээ жирийн нэг тууж эсвэл романд өмнөх болон тухайн үеийн нийгэмд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурийг энэ зохиол дахь шиг тод томруун илчилж, шүүмжилж чадахгүй сэн. 

Уншигч бид, зохиолын хүүрнэгчтэй цуг гол даган алхалсан ч, түүнтэй цуг үдийн зоог барьсан ч, аль эсвэл Британийн номын санд хамтдаа судалгаа хийсэн ч оюуны хөдөлмөр эрхлэх, зохиол бүтээл туурвихын тулд тодорхой материаллаг бэлтгэл хангагдсан байх шаардлагатай гэдгийг тэр бидэнд сануулна. Эмэгтэйчүүд өмнө нь утга зохиолын дорвитой бүтээл туурвиагүй гэж үзэж байгаа бол энэ нь дээр дурдсан материаллаг бэлтгэл, урьдчилсан нөхцөл хангагдаагүйгээс үүдэлтэй ажээ.


Үзүүлэлт

ISBN-139789997313652
Худалдаанд гарсан огноо2016-11-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо228 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Жин200 гр
Хэмжээс180 x 115 x 15 мм

Зохиолчийн талаар

Виржиниа Вүүлф бол XX зууны эхний хагасын хамгийн чухал уран бүтээлчдийн нэг төдийгүй бүх цаг үеийн хамгийн нөлөөтэй эмэгтэй зохиолчдын нэг билээ.
Тэрээр эхлээд ээжийгээ, дараа нь аавыгаа нас барахад сэтгэлийн гүн хямралд нэрвэгджээ. Вүүлф сэтгэлийн хямрал, хоолны дуршилгүй болох зэрэг өвчинд нэрвэгдсээр 1913 онд амиа хорлохыг завджээ. Гэхдээ энэ бүгдийн дараа эрүүл мэнд нь сайжирч, өөрийн нөхөр Леонардын хамт 1917 онд Хогарт хэвлэлийн газрыг байгуулсан юм. Үүний дараагаас Виржиниа романуудаа ар араас нь хэвлүүлэв. 1918 онд Өдөр шөнө, 1922 онд Якобын өрөө, 1925 онд Хатагтай Даллоуэй, 1927 онд Гэрэлт цамхаг тийш, 1928 онд Орландо, 1931 онд Давлагаанууд, 1932 онд Флаш, Он жилүүд номуудаа хэвлүүлэв. Тэрээр хүний ухамсрыг дүрслэх шинэ арга барилаа туршсан Хатагтай Даллоуэй, Гэрэлт цамхаг тийш хэмээх авангард бүтээлүүдээсээ гадна егөөдөлт намтар хэлбэртэй Орландо романаараа нэрд гарсан. 

Вүүлфийн эцэг эх нь хоёулаа утга зохиолтой холбоотой хүмүүс байсан байна. Аав нь түүх, намтар судлал болон нэвтэрхий толь бичиж байв. Түүний бичсэн 18-р зууны Английн сэтгэлгээний түүх (1876) ном нь энэ салбарт чухал ач холбогдолтойд тооцогддог. Гэрэлт цамхаг тийш зохиолын ноён Рэмзи дүрийг бүтээхдээ Вүүлф эцгээсээ санаа авсан байдаг. Гэхдээ өнөөдрийн өнцгөөс дүгнэж үзвэл, Өөрийн гэсэн өрөө (1929) эсээ нь энэ гурван романаас дутахааргүй нөлөөтэй бүтээл гэж хэлж болно.

Виржиниа Вүүлф хамгийн сүүлийн ном болох Үзэгдлүүд хооронд-оо 1941 оны 2 дугаар сард дуусгажээ. Үүний дараа түүний эрүүл мэнд эрс доройтож, ахин сайжрахгүй гэж айсандаа Виржиниа гэрийнхээ ойролцоох Уз голд живж амиа хорлосон юм.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй