Fifty Shades of Grey (1)

Main cover


АНГИЛАЛ
Романтик, шог зохиол
ХУДАЛДААНД
2014
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
480
Нүүр
ISBN-13
9789997313874
ХЭМЖЭЭС
235 x 160 x 35 мм

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Fifty shades цувралд төгсөх ангийн оюутан Анастасия Сийл, залуу бизнесмэн Крисчен Грэй нарын хайр дурлалын түүхийг өгүүлдэг билээ. Утга зохиолын ангийн оюутан Анастасия Стийл нэгэн өдөр санаандгүй тохиолдлоор их сургуулийнхаа нууц ивээн тэтгэгч, бизнес эрхлэгч Крисчен Грэй-ээс сурвалжлага авахаар очно. Түүнийг дур булаам, ухаалаг, сүрдмээр сайхан залуу эр байх юм гэж тэр даанч санасангүй. Гэнэн, цайлган Ана ноён Грэйд өөрийн эрхгүй дурлаж өдрөөс өдөрт түүн рүү тэмүүлж буйгаа ухаарах бөгөөд гоо үзэсгэлэн, биеэ даасан байдлыг нь ноён Грэй ч анзааралгүй орхиж үл чадна. Харамсалтай нь Грэй-ийн асар их хөрөнгө мөнгө, улс дамнасан бизнес, төгс сайхан гэр бүл, дур булаам гадаад үзэмжийн цаана мөсөн уул шиг хар бараан сүүдэр нуугдах аж. Тэрээр эмэгтэй хүнийг эрхшээлдээ оруулж гаж байдлаар таашаал авдаг нэгэн билээ. Гэвч энэ байдал Анастасияд дурлалаасаа татгалзах хангалттай шалтгаан болж чадах болов уу?


Үзүүлэлт

ISBN-139789997313874
Худалдаанд гарсан огноо2014-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо480 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Жин735 гр
Хэмжээс235 x 160 x 35 мм

Зохиолчийн талаар

Дэлхий дахинд бичгийн нэр болох И.Л.Жеймс нэрээрээ танил болсон Английн зохиолч Эрика Митчелл 1963 оны 3-р сарын 7-нд Английн Лондон хотод төржээ. Эрикагийн эх нь Чили, эцэг нь Шотланд хүн байсан бөгөөд бага насаа Бакингемширт өнгөрүүлэв. Тэрбээр Бакингемширын охидын ахлах сургуулийг төгсөөд Английн зүүн өмнөд хэсэгт орших Кент их сургуульд түүхийн чиглэлээр суралцжээ. Эрика Митчелл романтик, эротик, уран зөгнөлт төрлийн ном бичдэг бөгөөд садомазохист хандлагатай, тэрбумтан Кристиан Грей болон хэл бичгийн ангийн оюутан Анастасия Стил нарын харилцааны тухай өгүүлэх гурвалсан эротик роман болох 'Fifty Shades of Grey', 'Fifty Shades Darker', 'Fifty Shades Freed' зохиолуудаараа уншигчдад танил болсон бөгөөд түүний романууд гарсан даруйдаа зөвхөн АНУ-д гэхэд л 35 сая хувь борлогдож, цус сорогчийн тухай өгүүлсэн 'Бүрэнхий' цувралын үзүүлсэн амжилтыг давж гарсан байна. Сонирхолтой нь Эрика анх уг зохиолынхоо санааг 'Бүрэнхий' цувралаас авч байсан гэдэг. Одоогийн байдлаар уг цуврал ном дэлхийн 52 хэл дээр орчуулагдаж, нийт 100,000,000 хувь борлогджээ. Түүний бичсэн 'Fifty Shades of Grey' роман нь 2012 онд 'Оны шилдэг ном', 'Романтик төрлийн шилдэг ном'-оор шалгарсан бол мөн онд Эрика өөрөө 'Time' сэтгүүлээс гаргасан 'Дэлхийн нөлөө бүхий 100 хүмүүсийн жагсаалт'-д багтсан билээ. Тэрээр зохиол бичихээсээ өмнө телевизэд ажилладаг байсан бөгөөд Лондон хотын баруун хэсэгт нөхөр, хоёр хүүгийн хамт амьдардаг байжээ. Тэрээр хүмүүнлэгийн үйлсэд хүчин зүтгэдэг алдартнуудын нэг бөгөөд Их Британий хүүхдэд зориулсан үйл ажиллагаа явуулдаг хамгийн том буяны байгууллага болох Томас Корамын сантай нягт хамтран ажилладаг нэгэн.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй