Марракешийн дуу хоолой (13)



АНГИЛАЛ
Орчин үеийн утга зохиол
ХУДАЛДААНД
2017
Долдугаар сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
140
Нүүр
ISBN-13
9789997313959
ХЭМЖЭЭС
180 x 115 x 10 мм

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Анх харахад, Канеттигийн Марракешийн дуу хоолой бүтээл нэгэн аялагчийн 1960-аад онд Марракеш хотоор хэрхэн аялснаа тэмдэглэн бичсэн жирийн нэг аян замын тэмдэглэл мэт сэтгэгдэл төрүүлнэ. Зохиолч энэ хотын хөл үймээнтэй зах зээл, еврейчүүдийн дүүрэг, барууны хэв маягтай баар ресторан, араб элсэн чихрийн мухлаг зэргийг уншигчдадаа танилцуулан хүүрнэх аж. Бид түүгээр дамжуулан баян, ядуу хүн ард, сохор гуйлгачин, тэмээний наймаачин, мал нядлагч, дайнд оролцогч, биеэ үнэлэгч, ажилгүйчүүдтэй уулзаж, Канетти ч ер бусын ажиглалтаараа уншигчдадаа ар араас нь гэнэтийн бэлгүүдээ барина.  

“Хэл гэгч чухам юу болох? Юуг далдалж, бас юуг нь булааж авдаг бол?” 

Ийнхүү асуугаад тэрээр Мароккод байх хугацаандаа араб, бербэр хэлний алийг нь ч сурах гэж хичээгээгүйгээ, харь сонсогдох эдгээр дуу авианд буй тэр хүчийг өчүүхэн ч болов алдуулахыг хүсээгүйгээ өгүүлнэ. Учир нь аливаа улс орон, ард түмний тухай түүний амьдралын туршлага, сураг чимээгээр олж авсан өчүүхэн мэдлэг нь тухайн газарт ирсний дараах эхний хэдхэн цаг мөчид л ор мөргүй алга болдгийг хэлж байсан аж. Үнэхээр ч Канетти Мароккод ирэхээсээ өмнө энэ орны тухай юу ч уншаагүй тул ёс заншил хийгээд хүн ардынх нь талаар ямар ч ойлголтгүй нэгэн байв.

Марракешийн дуу хоолой номыг аяллын тухайд бичсэн бусад ном бүтээлээс ялгах гол онцлог нь Канетти энэ номдоо ерөнхийлсөн дүгнэлт, шүүмж огт хэлээгүйд оршино. Аль нэг харь орон руу хагас сар хүрэхгүй хугацаанд аялмагцаа л тухайн орны амьдрал, хүн ардыг бүрэн дүүрэн таньчихсан аятай загнадаг хүмүүс бусдын дургүйцлийг хүргэхээс өөр үр дүнд хүрэх нь юу л бол. Өнгөц төдий мэдлэгээ ийнхүү чин үнэн дүгнэлт мэтээр зарлах нь бодит байдалд нийцэх нь тун ховор. Харин Канетти эсрэгээрээ Марракеш дэх аяллынхаа ажиглалт, дүрслэлийн цаана чимээгүйхэн нуугджээ. Аливаа бүхнийг асар богино хугацаанд, гүн гүнзгий мэдэхийг хүсдэг хүн ихэнхдээ юу ч ойлгож авдаггүй гэдгийг Канетти бидэнд хэлэхийг хүссэн бөгөөд энэхүү дүгнэлт нь зөвхөн аяллын тухайд ч бус, амьдралын бусад үйл хэрэгт ч хүчин төгөлдөр үйлчилдэг билээ. Ийм хямдхан үнэнийг бус, харин бодит байдлыг өөрөөр хүлээн авах шинэ үйл явцын эхлэлийг тавих нарийн, тодорхой ажиглалтын талаар уншихыг хүсэгчдэд Канеттигийн Марракешийн дуу хоолой аян замын тэмдэглэл таалагдах нь лавтай.


Үзүүлэлт

ISBN-139789997313959
Худалдаанд гарсан огноо2017-07-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо140 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Жин130 гр
Хэмжээс180 x 115 x 10 мм

Зохиолчийн талаар

1905 онд Болгарын Русчук тосгонд, чинээлэг сефард жүүдийн гэр бүлд төрсөн Канетти, бага залуу насаа Манчестер, Вена, Цюрих, Франкфурт хотуудад өнгөрүүлжээ. Герман, Австри улсуудад нацистууд засгийн эрхэнд гарснаар тэр 1938 онд Их Британи руу дүрвэхээс өөр аргагүйд хүрч, улмаар 1952 онд энэ улсын иргэн болов. Химийн ухааны докторын зэрэгтэй Канетти анх уран бүтээлээ хэвлүүлэхдээ нэлээд зүрхшээж байсан ч цаашид утга зохиолын ажилд шимтэн орж, бичлэгийн олон төрөлд авьяасаа сорьсон юм. Утга зохиолын энэ агуу эрхэм өөрийг нь олонд таниулсан гол бүтээлүүд буюу 1960 онд бичсэн Масс ба эрх мэдэл хэмээх социологийн ухааны эсээ, 1977-85 онд гаргасан гурван боть намтраасаа гадна нэг роман, цөөнгүй тооны богино хэмжээний намтарчилсан бүтээл, олон арван тэмдэглэл болон афоризмын түүвэр цуглуулга хэвлүүлжээ. 

“Өргөн цар хүрээ, арвин баялаг санаа, уран бүтээлийн эрч хүчээр бялхсан зохиолууд” туурвисных нь учир Канеттид 1981 онд Утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртээсэн юм. Тэрээр 1994 онд Цюрихэд нас барсан билээ. Түүнийг өнөөдөр герман хэлээр уран бүтээл туурвисан хамгийн агуу хүмүүсийн нэгээр зүй ёсоор тооцдогийг энд тэмдэглэн хэлэх нь зүйтэй.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй