Даашинзтай хөл бөмбөгчид

Main cover


АНГИЛАЛ
Хүүхдийн уран зохиол
ХУДАЛДААНД
2017
Долдугаар сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
260
Нүүр
ЭРХЛЭН ГАРГАГЧ
ISBN-13
9789997314437
ХЭМЖЭЭС
200 x 130 x 18 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Дэннис хүү уйтгартай хотхон дахь уйтгартай дүүргийн уйтгартай байшинд амьдардаг байлаа. Гэхдээ тархиа багахан л ажиллуулж өөрөөр сэтгэхэд амьдрал яаж өөрчлөгдөж болохыг тэр удахгүй олж мэднэ. Та энэхүү номыг уншаад инээж, бас уйлах бөгөөд Дэннистэй нэг л танилцсан бол тэр үргэлж таны сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдах болно.

12 настай Деннис хүү сургуулийнхаа хамгийн алдартай охинтой нийлж хөгжилдөхийн тулд эмэгтэй дүрд хувиран сургуульдаа очсоноос бий болсон хөгжилтэй, хүндрэлтэй үеүдийг хэрхэн туулсан тухай өгүүлнэ. Түүнчлэн хүн хүсэл мөрөөдлийнхөө төлөө хичээх л юм бол бүхий л үүд хаалга нээлттэй байдаг, томчуудын буруу гэж үздэг зүйл ч угтаа тийм ч буруу биш байж болох учраас шантрах хэрэггүй, хүн бүхний нийгэмд харагдах байдал, үүрэг хариуцлага болон далд нуугдсан хүсэл өөр байх боломжтой зэрэг өсвөр насны хүүхдүүдийг бие хүн болж төлөвшихөд туслах олон зүйлсийг хөгжилтэй, сургамжтай байдлаар гэхдээ маш энгийнээр ойлгуулна. Тиймээс зөвхөн өсвөр насны хүүхдүүд гэлтгүй эцэг эхчүүд ч энэ номыг уншсанаар хүүхдүүдийнхээ сэтгэхүйг илүү сайн ойлгохоос гадна хэсэг хугацааг инээд хөөртөйгөөр өнгөөрөх боломжтой.

Уг зохиолын үндсэн санааг Дэвид Воллиамсын БиБиСи телевизийн Little Britain шоунд бүтээсэн хэд хэдэн дүр болон түүний хувийн амьдралын түүхээс сэдэвлэсэн бөгөөд дүрүүдийн хөгжилтэй хошин байдал, охидын хувцас өмсөж хөгжилдөж буй дэггүй хүүгийн дүр зэрэг нь өөрийн эрхгүй зохиолч багадаа ийм хөвгүүн байсан байхдаа гэсэн бодлыг уншигчдад төрүүлнэ.


Үзүүлэлт

ISBN-139789997314437
Тохиромжтой нас8+
Худалдаанд гарсан огноо2017-07-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо260 нүүр
Эрхлэн гаргасанЖангар
Бүтээлийн хэлМонгол
Жин280 гр
Хэмжээс200 x 130 x 18 мм

Зохиолчийн талаар

Дэвид Воллиамс нь 1971 оны 8 сарын 20-нд төрсөн бөгөөд Английн инээдмийн жүжигчин, телевизийн од юм. Мөн тэрээр 2008 оноос хүүхдийн зохиол бичиж эхэлсэн бөгөөд 2020 оныг хүртэл 14 хүүхдийн уран зохиолын ном гаргасан нь бүгд уншигчдын талархлыг хүлээж өндөр амжилт үзүүлжээ. Түүний бичсэн номууд 53 хэлнээ орчуулагдаж, дэлхий даяар нийт 37 сая хувь борлогдсон байна. Мөн хэд хэдэн зохиолоор нь хүүхдийн кино бүтээсэн бөгөөд заримд нь зохиогч өөрөө дүр бүтээжээ.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй