Эргэлт (4)



АНГИЛАЛ
Орчин үеийн утга зохиол
ХУДАЛДААНД
2016
Арван нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
120
Нүүр
ISBN-13
9789997315380
ХЭМЖЭЭС
180 x 115 x 10 мм

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Сүүлийн хэдэн арван жилд Хятад шиг хурдан хөгжсөн улс тун цөөн гэдэгтэй хүмүүс санал нийлэх биз. Гэвч энэ хөгжил өндөр үнээр олдож хувь хүн, нийгэмд ихээхэн хохирол учруулсныг Мо Янийн энэ романд өгүүлжээ. Номын эхний бүлэгт, уншигч, Мо Янийг санагдуулам гол хүүрнэгчээс гадна хоёр туслах дүртэй танилцана. Энэ туслах дүрүүд нь Мо Янийн ангийн хамгийн хөөрхөн охин, түүний ширээний найз байсан Лү Вэньли, Мо Яньтай олон талаараа төстэй Хэ Жиү хоёр юм. Мо Янийн нэгэн адилаар Хэ Жиү ч багшдаа хүндэтгэлгүй хандсан гэх шалтгаанаар сургуулиас хөөгддөг. Мо Янийн нэгэн адилаар Хэ Жиү ч нийгэмд зиндаа ахих арга замаа олохыг амьдралын гол зорилгоо болгосон нэгэн ажээ. Үүнээс гадна, энэ хоёр хөвгүүн хоёулаа Газ-51 ачааны тэрэгт маш дуртай билээ. Номд дахин дахин дурдагдах, гурав дахь туслах дүр ч гэж хэлж болмоор энэ ачааны тэрэг манай хоёр хөвгүүнд эх оронч утга агуулгатай кинонуудыг сануулдгаас гадна, хөөрхөн охин Лү Вэньлигийн аав ч ийм машин жолооддог юм. Тодорхой хэлбэл, Лү Вэньли, Хэ Жиү, Газ-51 ачааны тэрэг гурвын хувь тавилан гол дүрийн хувь тавилантай гарцаагүй байдлаар холбогдож, харьцангуй шинэ үеийн Хятад орны түүхийг тольдон харуулна.      

Энэхүү бяцхан номыг, нэг талаас, Хятадаас анх удаа Нобелийн шагнал хүртсэн зохиолчийн намтарчилсан тууж, түүхэн бүтээл гэсэн өнцгөөс уншиж болох ба нөгөө талаас энэ туужийг уран зохиолын тодорхой зарчмыг, тодруулж хэлбэл Мо Янийн бүтээл туурвих арга барил, онцлогийг тусгасан бүтээл гэж үзэн унших боломжтой юм.


Үзүүлэлт

ISBN-139789997315380
Худалдаанд гарсан огноо2016-11-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо120 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Жин110 гр
Хэмжээс180 x 115 x 10 мм

Зохиолчийн талаар

Мо Янь 1955 онд Шандун мужийн Гаомид нэгэн фермерчний гэр бүлд төржээ. "Соёлын хувьсгал" ид өрнөж байх үед тэрээр фермерчнээр ажиллахаар сургуулиасаа гарчээ. Энэ үедээ тэрээр 11 настай байв. 18 настайдаа хөвөнгийн үйлдвэрт ажиллах болж, энэ нь Их дэвшлээс Соёлын хувьсгалд шилжих үетэй давхацсан юм. Мао Зэдуний удирдлага дор ангийн тэмцлийн сэдэв бүхий социалист реалист хэв маяг бүхий зохиолууд давамгайлж байсан тул энэ төрлийн зохиолыг л унших боломжтой байв.

1976 онд буюу Соёлын хувьсгалын төгсгөлд Ардын чөлөөлөх армид элсэж, цэрэгт алба хаах хугацаандаа зохиол бүтээл туурвиж эхэлжээ. Соёлын хувьсгалын дараах энэ үед Хятадын уламжлалт яруу найраг, туульсаас гадна Уиллъям Фолкнер, Габриель Гарсиа Маркез зэрэг гадаад зохиолчдын зохиол бүтээлүүд түүнд нөлөөлжээ. 1984 онд тэрээр Ардын чөлөөлөх армийн сэтгүүлээс Утга зохиолын шагнал авсан. Тэр жилээ Ардын чөлөөлөх армийн урлагийн коллежид элсэн суралцаж, Мо Янь хэмээх нэрээр уран бүтээлээ туурвиж эхэлсэн байдаг.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй