Хөвөлзөх ертөнцийн зураач (26)



АНГИЛАЛ
Орчин үеийн утга зохиол
ХУДАЛДААНД
2019
Хоёрдугаар сар 12
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
320
Нүүр
ISBN-13
9789997315632
ХЭМЖЭЭС
180 x 114 x 23 мм

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

1986 онд бичсэн Хөвөлзөх ертөнцийн зураач хэмээх энэхүү ном Ишигүрогийн хоёр дахь роман бөгөөд үйл явдал нь түүний анхны романы нэгэн адил Японд өрнөдөг. Уг бүтээл цаг хугацааны хувьд ч дайны дараах үе буюу 1948 оны аравдугаар сард эхэлж, 1950 оны зургаадугаар сар хүртэлх үеийг харуулах бөгөөд зохиолын гол хүүрнэл одоо цагт шууд өрнөхөөс илүүтэйгээр романы “би” баатар Масүжи Оногийн дурсамжаас бүрддэг.   

Масүжи Оно бол Японд нэлээд нэр хүнд олсон, уран бүтээлчийн хүсэл тэмүүлэлтэй зураач хүн юм. Тэрээр залуу насандаа олноо танигдаж, шилдэг мастеруудаар заалган сурч боловсорсныхоо дараа 1930-аад оны үеэс эхлэн уран бүтээлээрээ Японы эзлэн түрэмгийлэх бодлогод үйлчлэх болж, асар богино хугацааны дотор нийгэмдээ ихээхэн нэр нөлөөтэй болно. Эцэстээ “Эх оронч бус үйлдэлтэй тэмцэх” газарт мэдээлэгчээр ажиллаж, Төрийн цагдаагийн газарт нөлөөтэй болсноор ганц үг хэлэхэд л сэжиг бүхий улс төрийн үзэл баримтлалтай уран бүтээлчдийг торны цаана суулгаж чадахуйц хэмжээнд хүрдэг. Гэвч цаг цагаараа байсангүй. Япон улс дайнд ялагдаж, Эзэн хаант империалист дэглэмд үнэнч байх нь нэгэн цагт Оногийн байр суурийг өргөж байсан бол, одоо харин нийгмийн шившиг, гай хөө болж хувирна. Дайны үед Оногийн эхнэр Мичико дэлбэрэлтэд өртөн нас барж, цэрэгт явсан хүү Кэнжи нь тулааны талбарт амиа алдана. Харин хоёр охин нь эсэн мэнд гарах хэдий ч эцгийнх нь улс төрийн намтрын улмаас бага охин Норико нөхөрт гарахад хүндрэлтэй болж хувирдаг. Нориког гэрлүүлэхээр сайтар бодож төлөвлөсөн анхны оролдлого бүтэлгүйтсэн цаад шалтгаан нь эцэг Масүжи Оногийн хаант засгийн уран бүтээлч явсантай холбоотой нь илэрхий харагдана. Эцэст нь Оно туулж ирсэн замаа шүүмжлэлтэйгээр харж, алдаж эндэж явсан гэдгээ хүлээн зөвшөөрч чадах болов уу?


Үзүүлэлт

ISBN-139789997315632
Худалдаанд гарсан огноо2019-02-12
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо320 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Жин280 гр
Хэмжээс180 x 114 x 23 мм

Зохиолчийн талаар

Казүо Ишигүро нь 1954 оны 11 сарын 8-нд Японы өмнөд хэсгийн томоохон боомт хот Нагасакид төржээ. Түүнийг зургаан настай байхад эцэг нь Британийн Засгийн газрын урилгаар Далай судлалын үндэсний хүрээлэнд ажиллахаар болж, гэр бүлээрээ Лондонд шилжин суурьшив. Ишигүрогийн гэр бүл Их Британид нэг, хоёр жил ажиллаад эх орондоо буцахаар төлөвлөсөн ч тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан тэндээ суурьшин, он удаан жил амьдарсан ажээ.

Ишигүро 1977 онд 23 настай байхдаа рок од болох зорилгоо өөрчлөн, уран бүтээлийн өөр нэг сонирхлоо дагахаар шийдсэн нь зохиол бичих байлаа. Ингээд Зүүн Английн их сургуулийн “Уран зохиолын хөтөлбөр” (Creative Writing Programm) хэмээх алдартай хөтөлбөрт элсэхээр шалгуулаад даруй тэнцжээ. Үүндээ өөрөө ч багагүй гайхсан аж. Уг хөтөлбөрт элсэн орсноор тэрээр бүтэн жилийн турш бичих туурвихад бүхий л анхаарлаа хандуулах боломжтой болсон юм. Ишигүро энэ хугацааг ашиглан өөрийн анхны роман буюу үйл явдал нь төрөлх Нагасаки хотод нь өрнөдөг Бүдгэрэн харагдах толгод (A Pale View of Hills) романыхаа эхний хагасыг бичсэн ба түүнийг нь 1982 онд Британийн алдартай Faber & Faber хэвлэлийн газар хэвлэн гаргажээ. 

Үүнээс гадна дахиад зургаан ч роман бичиж, улмаар 2017 онд Утга зохиолын төрөлд Нобелийн шагналыг хүртсэн юм.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй