АНГИЛАЛ
Сонгодог уран зохиол
ХУДАЛДААНД
2020
Аравдугаар сар 5
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
1028
Нүүр
ISBN-13
9789997315724
ХЭМЖЭЭС
210 x 135 x 53 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Карамазовын хөвүүд бол гэр бүлийн болон гэмт хэргийн томоохон романуудыг нэг дор нэгтгэсэн бүтээл юм. Түүгээр ч зогсохгүй, өөр төрөлд, тухайлбал, философийн ч романд хамаарах бөгөөд чухам тийм ч учраас Достоевскийн оюун сэтгэлгээ хийгээд бичиж туурвих чадварын охь шим болсон бүтээлд зүй ёсоор тооцогддог билээ. Ер Достоевскийн бүх бүтээл эцэстээ Карамазовын хөвүүд романтай холбогдоно гэж хэлж болно. Түүний зохиол бүтээлдээ дэвшүүлэн тавьсан асуудлууд үнэндээ цоо шинэ зүйл биш юм. Харин ч урт настай, нэг ёсондоо хүн төрөлхтний “мөнхийн” гэмээр асуултууд бөгөөд тэрээр Үхэгсдийн байшингаас бичсэн тэмдэглэл (Записки из Мёртвого дома, 1861 ) болон Газар доороос бичсэн тэмдэглэл (Записки из подполья, 1864 ) туужаасаа хойших бүхий л зохиолдоо уг асуултуудыг авч үзсээр ирсэн байдаг. 

Хүний доторх муу муухай бүхэн хаанаас эхтэй байдаг вэ, бид үүнийг ялан дийлж чаддаг уу? Бурхан гэж байдаг уу? Хэрэв бурхан байдаг бол орчлон хорвоо дээрх муу муухай бүхнийг тэр яагаад хүлцэн тэвчинэ вэ? Хэрэв байдаггүй юм бол хүмүүс бид итгэл найдвараа алдаж, цөхөрчхөлгүйгээр энэ хорвоо дээр яаж амьдрах вэ? Бас энэ нийгмээ эмх замбараагүй байдал, анархизмд хүргэлгүйгээр хэрхэн авч явах вэ? Энэ бүх асуултыг Достоевский сэтгэл зүйн үүднээс гүн гүнзгий уудлан, уран зохиолын өндөр түвшинд ахин нэгэнтээ авч үзсэнд Карамазовын хөвүүд романы онцлог, үнэ цэн оршино. 

Хайртай хүүгийнхээ араас харуусах зовлон шаналал, хорвоог орхих цаг ойртсоноо мэдэрсэн ухаарлын хүч нь амьдралынхаа сүүлчийн хоёр жил хагасын хугацаанд туурвисан энэхүү романд нь нэвт шингэж, бүтээлийнх нь чанар чансааг улам өргөсөн нь дамжиггүй. Нэрт сэтгэл зүйч Зигмуд Фрейд уг романыг “Урьд хожид бичигдээгүй хамгийн аугаа зохиол“ гэж үзсэн бөгөөд үүнтэй санал нэгдэх уншигч, шүүмжлэгчид өнөө хэр ч олон бий.


Үзүүлэлт

ISBN-139789997315724
Худалдаанд гарсан огноо2020-10-05
ФорматХатуу хавтастай
Нүүрний тоо1028 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Жин1130 гр
Хэмжээс210 x 135 x 53 мм

Зохиолчийн талаар

Фёдор Михайлович Достоевский 1821 оны 11-р сарын 11-нд Москвад ядуу эмчийн гэрт төржээ. Түүнийг 3 настай байхад нь асрагч эх нь үлгэр, доиог, баатарлаг туульс уншиж өгдөг байсан учраас багаасаа уран зохиолд дурлаж өссөн байна. Ээж нь түүнийг 4 нас хүрэхэд нь Библийн судраас уншуулж, бичүүлж сургасан учир хүүхэд ахуй цагаасаа Карамзин, Пушкин зэрэг Оросын уран зохиолын нэрт төлөөлөгчид, Анна Радклиф зэрэг зөгнөлт-аймшгийн зохиолчид, Шиллер, Гётегийн романтик зохиолууд, Сервантес, Вальтер Скоттын баатарлаг туужууд, Хомерын туульсыг уншиж өсчээ. 

Достоевский 20 орчим наснаасаа эхлэн зохиол бичиж эхэлсэн бөгөөд анхны зохиол болох баян хоосны ялгаа, барлаг ядуусын уйтгарт амьдралыг харуулсан Ядуу хүмүүс туужаа 1846 онд 25 настайдаа хэвлүүлсэн нь олны анхаарлыг татаж, нэрт утга зохиол шүүмжлэгч В.Г.Белинскийн бичсэнээр энэ бүтээл нь "нийгмийн амьдралыг харуулсан Оросын анхны роман" болжээ. Үүний дараа тэрээр Эзэгтэй, Цагаан шөнө зэрэг хэд хэдэн өгүүллэг, тууж бичсэн ч төдийлөн амжилт олсонгүй. 1846 онд Достоевский Францын гүн ухаантан Ш.Фурьегийн сургаалийг баримтлагч М.Петрашавескийн дугуйланд элсэн орсон бөгөөд 1848 онд Францад хувьсгал гарч, хэмжээгүй эрхт төрийг түлхэн унагахад бачимдаж сандарсан I Николай хаан дугуйлангийн 23 залууг хувьсгалт ардчилсан үзэл суртчилсан хэмээн баривчилсны дотор Ф.М.Достоевский орж, Петропавловын гянданд хоригджээ. Энэ үед тэднийг шүүхээс цаазлах ял оноосон болж жүжиглэсэн агаад үүний улмаас тэдний дунд байсан Николай Григорьев хэмээх нэгэн залуу галзуурчээ. Энэ нь түүний Маанаг хэмээх бүтээлээ туурвих санаа болж өгсөн гэдэг. Ийнхүү шоронгийн 4 жилийг арайхийн бартал хязгаар нутгийн Семипалатинск хотод цэрэгт явуулсан байна. Достоевский 10 гаруй жилээ шорон гяндан, цэргийн хүнд хүчир албанд үрээд, 1859 онд Петербургт буцаж иржээ. 1861 онд Хаант засгийн дэглэмд нухчигдан дарлагдсан хүмүүсийн тухай Үхэгсдийн байшингаас бичсэн тэмдэглэл гэдэг зохиолоо туурвижээ. Энэ бүтээлийг И.С.Тургенев өндөр үнэлж, А.Дантегийн Там зохиолтой адилтгаж, А.И.Герцен, Микеланжелогийн урлан бүтээсэн Аймшигт залхаалт зурагтай жишсэн байдаг. Дараа нь нийгмийн хор хөнөөлийг олон түмний илчлэн харуулж, эрх чөлөө, тэгш байдлын төлөө нэгдэн нягтрахыг уриалсан Дорд үзэгдэгсэд, Гэмт хэрэг ба ял шийтгэл роман нь хэвлэгдэн гарч уншигч олны сэтгэл зүрхийг донсолгов. Хэдийгээр олонд нэртэй зохиолч болсон боловч гачигдал зовлон, ядуу зүдүү амьдралаас тэр гарч чадсангүй. 

1864 оны 4 сард эхнэр нь нас барж, 3 сарын дараа түүний ах Михайл нас барав. Гэвч Ф.М.Достоевский гачигдал зовлонд бууж өгсөнгүй, шамдан ажиллаж, Тоглоомчин, Маанаг, Чөтгөр шулмас шиг амьтад зэрэг хэд хэдэн зохиол бичжээ. Өөрийн нэг насны үйл хэрэг гэж үзэж байсан туульсын романаа жаран насныхаа босгон дээр бичиж эхэлсэн ба зохиолын эхний дэвтэр нь Ах дүү Карамазов нэрээр 1880 онд хэвлэгдсэн боловч дараачийн дэвтрийг нь бичиж амжилгүй гэнэт нас баржээ. Ф.М.Достоевский бол нийгмийн амьдралыг маш нарийн дүрслэн харуулж чаддаг, сэтгэлзүйн роман, зохиолоороо дэлхийд нэрд гарсан онцгой авьяастан байсан гэж олон үеийн утга зохиол судлаачид нэгэн саналтай үнэлдэг юм.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй