Кодчилол: Та юу олж мэдэхийг хүсэж байна вэ?
Програм хангамжийн түүхэн дэх гайхамшигт нээлтүүд, бүх тоон төхөөрөмжид ашиглах хоёртын тооллыг бүтээсэн Готфрид Лейбниц, анхны компьютер болох аналитик хөдөлгүүр дээр ажиллах кодуудыг бүтээсэн Ада Лавлейс, хамгийн анхны цахим тоон компьютерын тухай мэдэж авцгаая. Энэ номд мэдлэг сорих асуулт, хариулт, кодчиллын түүх, компьютерын түүх багтсан бөгөөд кодлогч гэж хэн болохоос эхлээд кодын тухай баримт, алдартнуудын тухай зургаар харуулж, цэгцтэй мэдлэг олгох юм.
Түүнчлэн “Мэргэжилтэнтэй танилцана уу” хэсгээс чадварлаг мэргэжилтнүүд болох Жефф Этвуд, Кики Протсман нарын ярилцлагыг уншаарай. Алдарт кодлогчид хэсэгт та бидний сайн мэдэх Марк Цукерберг, Билл Гейтс, Стив Жобс нарын талаар өгүүлсэн байгаа. Программ хангамжийн гайхамшигт нээлт мөн сампингаас IPad хүртэл тооцооллын гайхамшигт нээлтүүдийг энд өгүүлнэ.
Кодчилол номын шинэ содон баримтууд, асуулт, сорилууд нь бид яагаад код ашигладаг вэ? компьютерийн код хэрхэн ажиллладаг вэ? зэрэг олон асуултад хариулт өгч чадна. Сонирхолтой гэрэл зураг болон зураг чимэглэлүүд, түлхүүр мэдээллүүдээр дамжуулан хүүхдийн сонирхолыг татаж, тэд үргэлж олж мэдэхийг хүсэх болно.