Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл (7)
Давхар хэлтэй хэвлэл

Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл (7) Давхар хэлтэй хэвлэл
Зуны амралт боллоо. Цаг агаар дулаарч хүүхдүүд гадаа тоглоцгоогоод л...Харин Грег Хеффли хаана байна? Тэр гэртээ, бүх цонхоо хаачхаад видео тоглоом тоглож сууна. Грег бол яахын аргагүй гэртээ байх дуртай хүн болохоор зуны амралтын талаарх мөрөөдлөө биелүүлж байгаа гэх үү дээ: ямар ч хариуцлага хүлээхгүй мөн ямар нэгэн дүрэм журамд баригдахгүй. харин Грегийн ээж төгс зуны амралтын талаар шал өөр бодолтой нэгэн...гадаа цэнгэг агаарт зугаацаж гэр бүлээрээ өнгөрөөх гэх мэт. Хэн нь ялах бол? Эсвэл Хеффлигийн гэр бүлийн шинэ гишүүн бүх төлөвлөгөөг өөрчлөх болов уу?