АНГИЛАЛ
Утга зохиолын шүүмж, судлал
ХУДАЛДААНД
2018
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
624
Нүүр
ЭРХЛЭН ГАРГАГЧ
ISBN-13
9789997316646
ХЭМЖЭЭС
207 x 143 x 28 мм

Цуврал дахь бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй 'Монгол утга соёл' цувралын V дахь бүтээл болох 'Үлгэр'-т монгол ардын 200 гаруй үлгэрийг амьтны үлгэр, шидэт үлгэр, баатарлаг үлгэр, аж байдлын үлгэр, хошин үлгэр гэсэн 5 бүлэгт ангилан оруулсан. Мөн монгол ардын үлгэрийн гарал үүсэл, агуулга, бүтэц хэлбэр, дүр, дүрслэх арга, ач холбогдол, үлгэр хэлэх ёс болон бусад улс үндэстний үлгэрийн онцлогийг судалсан удиртгал хэсэгтэй. Үлгэр нь ард түмний зохиол бөгөөд амнаас ам дамжин яригддаг, сонирхолтой үйл явдлыг элдэв дүрслэл, уран сэтгэмжээр илэрхийлж хүүрнэн өгүүлдэг ард олны хамгийн сайн мэддэг, аман зохиолын төрөл юм. Дэлхийн улс үндэстнүүдийн үлгэрийн сэдэв, үйл явдал нь нийтлэг хэдий ч өөрийн гэсэн өвөрмөц утга санаа, дүр дүрслэл, хэл найруулга, онцлогтой байдаг. Монгол үлгэр нь ард түмний үндэсний онцлог, хэл яриа, ахуй амьдрал, ёс заншил, сэтгэлгээ, байгалийн байдал, нийгмийн харилцаа ба мал аж ахуй, нүүдлийн амьдралыг тусган харуулдаг. Тиймээс энэхүү номонд багтсан монгол ардын үлгэрүүдтэй уншиж танилцсанаар соёл, зан заншлаа танин мэдэх, уламжлан хөгжүүлэх болон түүх, хэлзүйн мэдлэгтэй болох зэрэг олон талын ач холбогдолтой. Нэмж хэлэхэд, энэхүү бүтээлийн удиртгал хэсгээс дэлхийн улс орнууд үлгэрийн аман болон бичгийн хэлбэрээс улбаалан агуулга, мөн чанарыг хадгалж, нийгэм, цаг үеийн өөрчлөлттэй нийцүүлэн яаж хөгжүүлж байгааг уншихад үнэхээр сонирхол татам. Тодруулбал, үлгэрээс сэдэвлэн хүүхэлдэйн кино, бүжгэн жүжиг, анимешн зэрэг дэлгэцийн бүтээл хийснээс авхуулаад үлгэрийн дүрийг хүртэл хэрхэн тухайн цаг үед нь үлдээж, мартагдуулахгүйгээр энэ цаг үеийн хүмүүстэй таниулж буйг харж болох юм. Монголчууд бид бүхэн ч гэсэн дэлхийн улс орны жишгээс суралцан, ардын аман зохиолоо дэлгэрүүлэн, хөгжүүлэх нь зүйтэй биз ээ.

Үзүүлэлт

ISBN-139789997316646
Худалдаанд гарсан огноо2018-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо624 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэл соёл
Бүтээлийн хэлМонгол
Жин670 гр
Хэмжээс207 x 143 x 28 мм

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй