Шүүх ажиллагаа (27)



АНГИЛАЛ
Орчин үеийн утга зохиол
ХУДАЛДААНД
2019
Гуравдугаар сар 5
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
352
Нүүр
ISBN-13
9789997316776
ХЭМЖЭЭС
180 x 115 x 22 мм

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Франц Кафка бол орчин үеийн герман хэлт зохиолчдын хамгийн том төлөөлөгч билээ. Владимир Набоков нэгэн лекцдээ: “Кафкатай харьцуулахад Нобелийн шагналт зохиолч Томас Манн бол өчүүхэн одой хүн л гэсэн үг” хэмээсэн удаатай. Монсудар утга зохиол цувралын 27 дахь дэвтэр Шүүх ажиллагаа романыг бид анх удаа эх хэлнээс нь тодруулбал зохиолчийн гар бичмэлийг баримтлан гаргасан хувилбараас нь орчуулан уншигчдадаа өргөн барьж байна. 

“Нэгэн өглөө Иозеф К. ямар ч буруугүй атлаа баривчлагдав. Хэн нэгэн түүнийг гүтгэснээс зайлахгүй.” гэсэн алдартай өгүүлбэрээр зохиол эхэлнэ. Иозеф К. бол нэгэн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч (банкны эрх бүхий томоохон албан тушаалтан гэсэн үг) юм. Эхний бүлэгт гарч буй баривчилгаа яг түүний гучин насны төрсөн өдрөөр тохиох бөгөөд ердийн баривчилгаа биш болох нь удалгүй тодорхой болно. Тэр өглөө К.-г баривчлахаар хөлсний сууцанд нь хүрч ирсэн нөхөд угтаа цагдаа бус, харин аяллын хувцастай эрчүүд ажээ. Баривчлах зөвшөөрөл гэх зүйл ч үгүйн дээр, юуны учир баривчлагдах болсон шалтгааныг нь ч тэд мэдэхгүй байв. Энэ бүх учир битүүлэг зүйлс багадаа юу гэлтэй “баривчилна” гэдэг нь шоронд хорих юм уу, ядаж гэрийн хорионд ч байлгахыг хэлээгүй болох нь удалгүй илэрхий болов. К. урьдынхаараа хэвийн амьдарч болох ажээ: тэр ч бүү хэл ажлаа ч хийж болох юм байх. Үнэхээр л К.-г ажлаа хийж, амьдралаа хэвийн үргэлжлүүлээсэй гэж бодсоных уу, баривчилгааг хариуцсан хянагч эр К.-г дагалдан яваг хэмээн түүнтэй хамт ажилладаг доод тушаалын гурван ажилтныг авчирчээ...


Үзүүлэлт

ISBN-139789997316776
Худалдаанд гарсан огноо2019-03-05
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо352 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Жин300 гр
Хэмжээс180 x 115 x 22 мм

Зохиолчийн талаар

Франц Кафка (Герман: Franz Kafka; 1883 оны 7 сарын 3 – 1924 оны 6 сарын 3) нь XX зууны Герман хэлтний уран зохиолын томоохон төлөөлөгч юм.

Тэрээр Чехийн Праг хотноо худалдаачин еврейн гэр бүлд төрсөн. Эх нь эрдэмт раббайн гаралтай, эцэг нь мал нядлагчийн хүү байжээ. Кафка гимнази сургуулийг төгсөөд 1901-1905 онд Прагт хууль зүйн ангид суралцаж байхдаа урлагийн түүх, герман хэл шинжлэлийн лекц давхар сонсож, 1907 онд хувийн даатгалын компанид ажилд оржээ. 1917 онд уушгины сүреэгээр өвдөж, 1922 онд тэтгэвэрт гарсан ба 1923 онд багаасаа хүсэж мөрөөдөж байсан "орголтоо" хийж Берлинд очоод чөлөөт зохиолчийн журмаар суужээ. Удалгүй бие нь муудаж, улмаар 1924 оны 6 сарын 3-д Венийн ойролцоох Кирленг сувиллын газар нас барсан. Тэрбээр хэзээ ч гэрлэж байгаагүй аж.

Амьд ахуйдаа өөрийн найз О. Поллак, Х. Хессе, Т. Манн, Б. Брехт, М. Брод нарын шахалтаар Ажиглалт зэрэг 8 богино өгүүллэгийн түүвэр, мөн Галч, Хувирал зэрэг цөөн хэдэн зохиолоо л хэвлүүлж олны хүртээл болгосон байна. Энэ нь ч түүнд утга зохиолын ертөнцөд чамлахааргүй байр суурь авчирчээ. Гэхдээ л Кафка өөрийн зохиолыг бусдын хүртээл болгох тун дургүй байсан гэдэг.

Нас барахынхаа өмнөхөн 1922 онд найз Макс Броддоо өөрийн бүх бүтээлүүдийг устгахыг захиас болгон гэрээслэл үлдээсэн боловч Брод нь Үйл явц (1926), Америк (1927), Шүүх ажиллагаа, Цайз гээд бүх зохиолыг нь хэвлүүлснээр арга барил, дүр, өнгө аяс агуулгын шинэчлэлээрээ өрнө дахины үзэл нэгт зохиолч нөхдийнхөө уран бүтээлд гүн гүнзгий нөлөө үзүүлж, Европт ихэд хүчээ авч асан модернизм жинхэнэ ёсоор бүрэлдэн тогтоход шийдвэрлэх нөлөө үзүүлж, улмаар нэгэн хүчирхэг эх сурвалж нь болсон юм.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй