АНГИЛАЛ
Бага насны хүүхдийн хөгжил
ХУДАЛДААНД
2019
Тавдугаар сар 20
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
24
Нүүр
ЭРХЛЭН ГАРГАГЧ
ISBN-13
9789997317087
ХЭМЖЭЭС
203 x 203 x 3 мм

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Шинэ тоглоом, гоё хувцас гээд л хүүхдэд атаархах зүйлс олон бий. Атаархал энгийн л зүйл боловч хүүхдийг өөртөө итгэлгүй болгож, өөрийгөө голох айдсыг бий болгодог. Хүүхдээ атаархах үед та хэрхэн хүлээж авдаг вэ? Мэдрэмжийн цуврал номуудыг хүүхэд өөрт төрж буй мэдрэмжүүдээ илүү сайн ойлгож, бие даасан хүн болоход нь туслах зорилгоор бүтээсэн билээ. Мэдрэмжийн тухай ярилцсанаар гуниглах, уурлах, айх зэрэг нь хэвийн л зүйл гэдгийг ойлгоход туслах юм. Хүнд хэцүү бүхнийг тэвчээртэйгээр даван туулж сурсан хүүхэд дэлхий ертөнцийг хайрлаад зогсохгүй, аливаа харилцаанд итгэлтэй, аз жаргалтай нэгэн болдог. Өөрийгөө хүндэлж, хайрлаж сурснаар хүүхэд тань атаархах мэдрэмжээ захирч чаддаг болно. 

Атаархах нь энгийн зүйл л дээ. Гэхдээ атаархал хүүхдэд өөрийгөө бусадтай харьцуулан бодох огт хэрэггүй айдас төрүүлж байдаг. Хүүхдүүд бусад хүүхдийн тоглоом, авьяас чадвар, нөхөрлөл зэрэгт атаархдаг. Ямар ч тоглоом, авьяас чадвар, найз нөхдөөс үл хамааран тэдэнд өөрийнх нь үнэ цэнийг мэдрүүлж, хэрхэн өөрийгөө хайрлахыг зааснаар атаархлыг даван туулахад туслах юм шүү. Хүүхэд өөрийн үнэ цэнээ мэдрэх тусам бусадтай өөрийгөө харьцуулахаа больдог. Хүүхэдтэйгээ хамт цагийг өнгөрөөж, хөгжилдөж, ярилцсанаар бяцхан үрийн тань өөртөө итгэх итгэл нэмэгдэж, улмаар юунд ч атаархах хэрэггүй гэдгийг ойлгох болно. Бяцхан үрстээ өгч чадах хамгийн гайхалтай зүйлсийн нэг нь тэдэнд сэтгэл санааны хувьд аюулгүй тайван байдлыг мэдрүүлэх явдал юм. Хорвоо ертөнцийг танин мэдэж, догдлон, хөөрч байгаа тэднийхээ мэдрэмжийг хуваалцаж, хүнд хэцүү үеүдэд санаа тавих нь хүүхдийнхээ сэтгэл санааг хамгаалж буй хэрэг юм. Хүүхэдтэйгээ хамт тоглож, төсөөлөн бодож, хамтдаа суралцаж, сэтгэл санааг нь зовоосон асуудлыг хамтдаа шийдэх үед тэд амар тайвныг мэдэрч, хайрлуулж, хамгаалуулж буйгаа мэдрэх болно. Хүүхдээ өөртөө итгэлтэй хүн болгохын тулд бүтэлгүйтэл, алдаа, ялагдал, ичгэвтэр байдал, хүнд хэцүү үеийг даван туулахад нь туслаарай. Энэ нь сайхан бүхнийг мэдрэх хийгээд хамгийн шилдэг нэгэн байхаас ч илүү чухал зүйл юм. 


Үзүүлэлт

ISBN-139789997317087
Тохиромжтой нас2-6
Худалдаанд гарсан огноо2019-05-20
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо24 нүүр
Эрхлэн гаргасанЖангар
Бүтээлийн хэлМонгол
Жин100 гр
Хэмжээс203 x 203 x 3 мм

Зохиолчийн талаар


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй