АНГИЛАЛ
Бага насны хүүхдийн хөгжил
ХУДАЛДААНД
2019
Тавдугаар сар 20
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
24
Нүүр
ЭРХЛЭН ГАРГАГЧ
ISBN-13
9789997317131
ХЭМЖЭЭС
203 x 203 x 3 мм

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Цэцэрлэг дээрээ найзтайгаа муудалцах, дүүтэйгээ тоглоомоо булаацалдах, загнуулах, шоолуулах гээд л уурлаж бухимдах зүйлс хүүхдэд цөөнгүй тохиолдоно. Энэ үед нь та хүүхдээ хэрхэн тайвшруулдаг вэ? Мэдрэмжийн цуврал номуудыг хүүхэд өөрт төрж буй мэдрэмжүүдээ илүү сайн ойлгож, бие даасан хүн болоход нь туслах зорилгоор бүтээсэн билээ. Мэдрэмжийн тухай ярилцсанаар гуниглах, уурлах, айх зэрэг нь хэвийн л зүйл гэдгийг ойлгоход туслах юм. Хүнд хэцүү бүхнийг тэвчээртэйгээр даван туулж сурсан хүүхэд дэлхий ертөнцийг хайрлаад зогсохгүй, аливаа харилцаанд итгэлтэй, аз жаргалтай нэгэн болдог.

Өөрийгөө зөвөөр үнэлж сурсан хүүхэд уурлаж уцаарлаж, зөрүүдэлж сөргөлдөх нь бага байдаг. Уур бол аргыг нь олоход хамгийн хэцүү мэдрэмжүүдийн нэг юм. Уурлах үе хүн бүрд л тохиолддог, жам ёсны зүйл гэдгийг хүүхэд ойлгож авах хэрэгтэй. Энэ номын үйл явдлыг өөр дээрээ бодож үзэх боломжийг олгосноор хүүхэд үнэ цэнтэй, чухал нэгэн болохоо мэдрээд зогсохгүй уур бухимдлаа зөв аргаар гадагшлуулж сурна. Аливаа асуудлын шийдлийг өөрөө олж, түүнийгээ хэрэгжүүлэхэд нь хүүхдэдээ тусалж байвал өөртөө итгэлтэй хүн болж, ингэснээрээ уураа хянаж сурахад нь тустай.

Бяцхан үрстээ өгч чадах хамгийн гайхалтай зүйлсийн нэг нь тэдэнд сэтгэл санааны хувьд аюулгүй тайван байдлыг мэдрүүлэх явдал юм. Хорвоо ертөнцийг танин мэдэж, догдлон, хөөрч байгаа тэднийхээ мэдрэмжийг хуваалцаж, хүнд хэцүү үеүдэд санаа тавих нь хүүхдийнхээ сэтгэл санааг хамгаалж буй хэрэг юм. Хүүхэдтэйгээ хамт тоглож, төсөөлөн бодож, хамтдаа суралцаж, сэтгэл санааг нь зовоосон асуудлыг хамтдаа шийдэх үед тэд амар тайвныг мэдэрч, хайрлуулж, хамгаалуулж буйгаа мэдрэх болно.


Үзүүлэлт

ISBN-139789997317131
Тохиромжтой нас2-6
Худалдаанд гарсан огноо2019-05-20
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо24 нүүр
Эрхлэн гаргасанЖангар
Бүтээлийн хэлМонгол
Жин100 гр
Хэмжээс203 x 203 x 3 мм

Зохиолчийн талаар


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй