Ухаант хэрээ (0)
Ойд энэ жил ган гачиг болжээ. Маш их халуун байсан учраас гол горхи ширгэж, ойн амьтдын ундны ус бараг үгүй болов. Ойн амьтад дундаас хэрээ ч бас ганц ч дусал ундны ус олж чадахгүй байлаа. Иймээс хэрээ бараг л ухаан алдах шахаж байв. Их цангасан учраас түүний нүдэнд зэрэглээ харагдаж эхлэв. Хэрээ сүүлчийн найдлагаар газраас хөөрч тэнгэрт нисчээ. Хэрээ нисч явтал нэг лонх байхыг харав. Хэрээ ус байж болох бүх л газрыг шалгаж байв. Ингээд газар бууж лонхыг хартал дотор нь түүнд хангалттай хүрэхээр ус байв. Хэрээ хошуугаа оруултал усанд хүрсэнгүй...
