Үнэг сармагчин хоёр (0)
Ойн амьтад жилийн нэг өдрийг баяр тэмдэглэж өнгөрөөдөг байжээ. Баяраа тэмдэглэхдээ тэд олон өдөр бэлдэж хамгийн амттай гэсэн юмнуудаа цуглуулдаг байв. Баяр эхлэхэд амьтад ханатлаа хөгжилдөн цэнгэлддэг байв. Энэ үед сармагчин бүжиглэж эхэлжээ. Тэр маш сайн бүжиглэж байсан болохоор бүх амьтад түүнийг бишрэн ширтжээ. Ингээд ойн амьтад сармагчинг хаанд өргөмжилжээ. Ойн амьтад дундаас зарим нь сармагчинг хаан болоход дургүйцсэн боловч дуугүй өнгөрчээ. Үнэг сармагчинг хаан болоход дургүйцсэн амьтдын нэг нь байв. Үнэг сармагчинд өс хонзон санаж эхэлжээ...
