Чоно ба хонь (0)
Чононуудын амьдардаг ойн ойролцоо хонины хашаа байдаг байжээ. Чононууд нохойноос айдаг болохоор хонины хашаа руу ойртож чадахгүй байлаа. Гэсэн ч хонинуудыг харах тоолонд идэх хүсэл нь оргилдог байв. Чононууд хоорондоо хонинуудыг идэх нэг арга байж л таараа. Заавал ч үгүй тэдэн дээр очих хэрэгтэй. Биднийг хагас өлсгөлөн явж байхад эргэн тойронд хонинууд байна гэдэг гомдмоор юм хэмээн ярьцгаажээ. Чононууд эцэст нь хонинуудтай найрамдлын хэлэлцээр хийхээр шийджээ. Ингээд тэдэн рүү төлөөлөгчөө явуулжээ...
