Шоргоолж царцаа хоёр (0)
Шоргоолж ба царцаа хоёрын амьдардаг газар зуны улирал айлчлан ирлээ. Ажилсаг шоргоолж халууныг ажралгүй ажилласаар л байв. Үүр лүүгээ тарианы үр зөөгөөд явж байтал замд нь царцаа тааралджээ. Царцаа: -Шоргоолж дүү минь, энэ халуунд хаашаа явж байгаа юм бэ? Нааш ир сүүдэрт жоохон амар. Уулзалдаагүй их удсан байна. Жоохон ярилцаж сууя. Шоргоолж: -Царцаа дүү минь, би одоо ажиллахаар явж байна. Одоо юм ярьж суух цаг биш. Өвөл ажил байдаггүй. Тэр үеэр удаан ярилцаж болно. Зун сүүдэр гоё байдаг ч өвөл шуудай хоосон байж болохгүй. Зун ажиллахгүй бол өвөл өлсөнө шүү дээ...
