Нохой чоно хоёр (0)
Нэгэн үдэш маш их өлссөн чоно хоол олж идэхээр анд гарчээ. Агаар их сайхан байв. Бүтэн сартай учраас сарны гэрэл өдөр мэт эргэн тойрныг гэрэлтүүлэх аж. Чоно хөдөө хээрээр их тэнүүчилж ан хайсан боловч юу ч олдсонгүй. Чоно явсаар нэгэн тосгонд иржээ. Тосгоноос ямар нэг хоол олно гэж найдавч буутай анчид гарч ирэх бол уу гэсэн айдас бас түүнд байлаа. Ийнхүү чоно тосгоны эргэн тойронд идэш хайн явтал нэгэн тэжээвэр нохойтой тааралдаж, ихэд гайхсан янзаар нохойг ширтэв...
