Нууц цэцэрлэг, Цэнхэр цэцэгсийн орон, Аянгат даваа (0)
Өсвөр насныхныг өөрсдийгөө болон орчин тойронд нь буй хүмүүс, анд нөхдөө ойлгон таних, сайхан санаа, сайн үйлийн үнэ цэнийг мэдрэхэд нэн чухал нөлөө үзүүлдэгт нь дэлхийн олон оронд Бөрнэтийн зохиол бүтээлүүдийг орчуулан Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөртөө оруулдаг байна. Монголын маань ирээдүй болсон хүүхэд залуус ч мөн дэлхий нийтээр уншиж буй түүний зохиол бүтээлүүдтэй танилцан, оюуны цэнгэлд умбаж, сэтгэл зүрх нь энэрэл хайраар бялхаж, ухаарлын од шүүрэх болтугай хэмээн хүснэ.