Эх дагинын сүмийн бөгтөр, Нарлаггорхи эдлэнгийн Ребекка охин (0)
Америкийн зохиолч, сурган хүмүүжүүлэгч Кэйт Дуглас Виггин нь бага ангийн багшийн мэргэжил эзэмшсэн бөгөөд сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролд төдийлөн анхаардаггүй байсан тэр эрин үед бүхий л амьдралаа бага насны хүүхдүүдийн сайн сайхны төлөө зориулжээ. 1878 оноос Сан Франциско хотноо анхны үнэгүй цэцэрлэг байгуулан удирдаж байв. Цэцэрлэгийнх нь хүүхдүүд бол 'Гудамжны зэрлэгүүд' гэмээр хүмүүжилгүй байсан ч Кэйт тэдэнтэй ер бусын найрсаг, элэгсэг сэтгэлээр харьцана. Энэ үедээ цэцэрлэгээ санхүүжүүлэхийн тулд ном бичиж, гэрээр хэвлэн зарж байжээ. Хэдий тэр хүүхдүүдэд маш их хайртай байсан ч өөрт нь үр хүүхэд заяасангүй. Үүнд насан туршид машид харуусдаг байжээ. Тэрбээр сурган хүмүүжлийн талаар судалгааны олон ажил хийхийн зэрэгцээ олон арван ном бүтээл туурвисан байна.