Хайрхан ба рашаан: Хайрхан ба рашаан (0)
Хүүхдийн оюун сэтгэлгээ, хэл яриаг хөгжүүлж байдаг хүчин зүйлсийн нэг нь шүлэг юм. Хүүхдэд зориулж бичигдсэн шүлгүүд нь байгалийн юмс, үзэгдэл, амьдралын тухай олон талаас илэрхийлж, танин мэдэхүйн шинэ мэдлэг, мэдээлэл ойлголтыг өгч байдаг чухал хэрэгсэл. Иймээс ч хүүхдийн шүлгийн нөлеөлөл, ач холбогдол үлэмж их билээ. Хүүхдэд зориулсан шүлгийг багачуудын нүдээр төсөөлөн харж, тэдний бодлоор дүрсэлж, сэтгэхүйгээр сэтгэж, үг хэллэгэд нь нийцүүлэн бичих нь тэдэнд тухайн шүлгийн агуулга, бадгийн утга санаа сэтгэл оюунд нь илүү ойр бууж байдаг. Хүүхдүүд нас ахих тусмаа аливаа юмс, үзэгдлийг өөрсдийнхөө ойлголт, төсөөллөөр ухаарч, тэдгээрий,-эргэцүүлэн бодож, харьцуулах, тунгаан мэдэх хүсэл, сонирхомж, сэтгэлгээний чадамж нь аажмаар өсч дэвждэг. Өдгөө хүүхдийн сэдэвтэй шүлгүүд нь заримдаа өгүүлэмж, зохиомж, бичлэгийн ур чадвар, чанарын шаардлага хангахгүй байх нь олонтаа тааралдана. Хүүхдийн сэдэзтэй шүлэг нь яруу сайхан хэллэг, уран тансаг өгүүлэмж, бичлэгтэй байх нь зүйн хэрэг. Хүүхдэд зориулсан шүлэг нь бичиглэх сэдвийнхээ агуулгыг өнгөц дурдах бус багачуудад ойлгогдохоор, тэдний мэддэг юмыг нүд, сэтгэл, бодолд нь буухаар олон талаас нь тодорхойлон, уран сайхнаар өгүүлэмжтэй илэрхийлэн бичигдэж байх учиртай.
