Элэг авсан ном
Уран зохиолын гараагаа 1978 оноос эхлэн Утга зохиол сонин болон төвийн хэвлэлүүдээр зохиол бүтээлээ хэвлүүлж, 1996 онд “Аав минь ирээсэй” өгүүллэгийн түүвэр хэвлүүлснээс хойш хэд хэдэн романаа уншигчдад толилуулж байсан зохиолч Д.Сосор энэ удаа шог хошин зохиолын түүврээ өргөн барьж байна. Шог хошин зохиолыг уншихад хүртэл учиртай. Роман шиг тасралтгүй үргэлжлүүлэн унших юм бол инээлгэх чадвар нь сулардаг, тавьж унших юм бол улам сонирхолтой болдог. Ийм учраас энэхүү номыг тавьж уншихыг зөвлөе.