Загийн цагаан замбага

Main cover


АНГИЛАЛ
Яруу найраг
ХУДАЛДААНД
2023
Аравдугаар сар 5
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
104
Нүүр
ISBN-13
9789919016982
ХЭМЖЭЭС
170 x 110 x 6 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Эх бүтээлд эх орон, төрж өссөн говь нутаг, элбэрэлт эцэг, эх, хань ижил, төрөл садан, анд нөхөд, хөдөлмөрч түмнийхээ тухай болон ажил төрлийн шугамаар очсон газар орон, хийж бүтээсэн үйл бүтээлийнхээ талаар бичсэн " Эрдэнийн дээд эх орон", "Хайрын дээд ханийн жаргал", "Үйлсийн дээд үнэнч хөдөлмөр", "Очсон газар, үзсэн сонин" гэсэн бүлэгт багцалсан олон арван шүлэг оржээ.


Үзүүлэлт

ISBN-139789919016982
Худалдаанд гарсан огноо2023-10-05
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо104 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин100 гр
Хэмжээс170 x 110 x 6 мм

Зохиолчийн талаар

1933 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд төрсөн. Сум, аймгийнхаа сургуульд суралцаж байгаад 1949 онд Өмнөговь аймгийн 7 жилийн сургуулийг төгсөөд Улаанбаатар хотын 1 дүгээр арван жилийн сургуульд үргэлжлүүлэн суралцаж, 1952 онд төгссөн.

1952-1957 онд Москва хотын Инженер, эдийн засгийн дээд сургуульд инженер-эдийн засагчийн мэргэжлээр суралцаж төгссөн.

1957-1965 онд Тээвэр, холбооны яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга,

1965-1973 онд Тээврийн яамны нэгдүгээр орлогч сайд,

1973-1974 онд МАХН-ын Төв Хорооны Худалдаа, тээврийн хэлтсийн орлогч эрхлэгч,

1973 -1982 онд Тээврийн яамны сайд,

1982-1992 онд Монгол Улсын Их сургууль, Политехникийн Дээд сургуульд багш, тэнхмийн эрхлэгчээр ажиллаж, “Ахмад багш”, “Хүндэт профессор” цол хүртсэн.

1992 оноос Зам, тээвэр, холбооны яаманд сайдын зөвлөх, 1994-1998 онд Дэд бүтцийн хөгжлийн яаманд ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад 1998 онд тэтгэвэрт гарсан.

МАХН, Монголын Зохиолчдын хорооны Шалган байцаах комиссын дарга, Зохиолчдын хорооны орчуулгын орон тооны бус секцийн эрхлэгч (1967-1973), Зохиолчдын Эвлэлийн гишүүн, Монголын Орчуулагчдын Холбооны гишүүн, Монголын эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэгийн гишүүн, Байгаль хамгаалах холбооны орон тооны бус гишүүн, Монголын Бүтээмжийн төвийн гишүүнээр тус тус олон жил идэвх санаачлагатай, үр бүтээлтэй ажилласан.

Батмөнхийн Энэбиш дэлхийн олон орны эдийн засаг, шинжлэх ухаан, техник, уран зохиолын 200 гаруй ном, сурах бичиг, толь бичгийг орос, англи, герман хэлнээс орчуулж хэвлүүлсэн, эдийн засаг, техникийн чиглэлийн олон арван өгүүлэл, нийтлэл бичсэнээс гадна дэлхийн 180 гаруй орны 1100 орчим зохиолчийн бүтээлээс орчуулсан. Түүнчлэн арав гаруй баримтат киноны зохиолыг бичиж, зургийг авхуулсан (“Заяа түшсэн нутаг”, “Нар тоссон говь”, “Гал манасан заяа”, “Чулуун шастир”, гэх мэт) бөгөөд зүйр цэцэн үг, яруу найргийн олон ном бичиж, Б.Энэбиш, Бага Энэбиш, Б.Галба нэрээр хэвлүүлсэн байна.

Зарим бүтээлээс нь дурьдвал: Эртний Грекийн эмгэнэлт жүжгийн хаан хэмээгч алдарт Эсхилийн “Цовдлуулсан Прометей”, Аристофоны “Лисистрата” хэмээх шүлэглэсэн хоёр том жүжгийн зохиол, Х.Эрнандесийн “Мартин Фьерро”, “Мартин Фьеррогийн эргэж ирсэн нь” найраглал, Киргиз ардын туульс “Манас”, “Америк тивийн яруу найраг”, “Ази- Африкийн орны яруу найраг”, “Япон яруу найраг”, “Хорвоогийн алиа шог”, “Энэтхэг өгүүллэгүүд”, “Якутын яруу найраг”, “Гадаадынхан Монголын тухай”, “Гадаадынхан Монголын уран зохиолын тухай”, “Зөвлөлтийн зүйр цэцэн үг”, “Сансар дэлхийнхэнд заяана”, “Сансрын хөлгийн зохион бүтээгч (С.П.Королёв)”, “Их эрдэмтэн Ломоносов”, “Их эрдэмтэн А. Гумбольдт”, “Мянган сургаал. Шинэ цагийн зүйр цэцэн үг”, “Их хайр” дэлхийн шилдэг өгүүллэгийн түүвэр, “Хөөрхөн үрсийн хөгжөөнт яриа”, англи, орос, монгол, герман зэрэг хэлний олон төрлийн 50 гаруй толь бичиг, ярианы дэвтэр, сурах бичиг (Тухайлбал, Англи-Орос-Монгол Техникийн толь 2 боть, Англи-Орос-Монгол эдийн засгийн толь бичиг 4 боть, Англи-Орос-Монгол их толь 2 боть, Бизнесийн Англи- Орос-Монгол толь 3 боть, гэх мэт), мөн “Шөнөжин ассан дэнлүү”, “Хорвоогийн уянга” I-V, “Монгол бүсгүйн уянга” I-III, “Монгол түмний өвөрмөц яриа” I-II, “Түмэн үлгэр” I-X, “Монгол Улсын эрдсийн баялаг” ном, гэх мэт.

Айвенхоу Майнз, Сфеко, Инженер геодези зэрэг 10 гаруй компанид зөвлөхөөр, “Ажил хэрэгч хамтын ажиллагааны холбоо” олон нийтийн байгууллагын дэд ерөнхийлөгчөөр, “Хотир” ХХК-ийн захирлаар тус тус ажиллаж байсан.

Төр, засгаас түүний хөдөлмөр, гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлж “Онц тээвэрчин”, “Тэргүүний төмөр замчин", “Ардын боловсролын тэргүүний ажилтан”, “Ардын хувьсгалын ойн медалиуд”, “Хөдөлмөрийн хүндэт медаль",“Алтангадас одон"-гоор тус тус шагнажээ.

Тээврийн яамны сайдаар ажиллаж байсан Батмөнхийн Энэбиш нь 2018 оны аравдугаар сарын 25-ны өдөр таалал төгссөн.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй