Санкара

Шинэчилсэн хэвлэл
Main cover


АНГИЛАЛ
Орчин үеийн утга зохиол
ХУДАЛДААНД
2023
Аравдугаар сар 26
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
506
Нүүр
ISBN-13
9789919018405
ХЭМЖЭЭС
210 x 150 x 43 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Энэ ном бол Социализм хэмээх нийгэмд төрж өсөөд, өөрчлөгдөж яваа хүний түүх, бүх насаараа хуримтлуулсан санкарагийн түүх билээ. Мөн түүнчлэн хүний ухаан сайн сайхан үеэ санадаг хэрнээ ядарч явснаа мартаж орхидог юм байна. Сайханд шунан тэмүүлэх ч ялгаагүй хариу үйлдэл. Уншигч та ч хүүхэд байсан үеэ санадаггүй шүү дээ. Яагаад гэвэл, хүчгүй сул дорой хүүхэд эргэн тойрондоо байх томчуудаас айж явсан болоод санадаггүй байх. Эссэ гэдэг бичлэгийн хэлбэрийг эсээ буюу бодолд үлдсэнээ эсгэж бичсэнийг нэрлэсэн бичлэгийн нэг төрөл зүйл гэж би ойлгодог. Энд нэр дурдагдсан хүмүүсийн олонх нь өнөөдөр амьд сэрүүн байгаа болохоор хэт 'эсгэж' эсвэл 'уран сайхандах' аргагүй. Тиймээс заримыг нь таг орхиж, хэсэг хүний нэрийг өөрчилсөн. Үүнийг бичих нь зөв үү гэж олон удаа эргэлзэж байлаа. Би чадах чинээгээрээ худлаа ярилгүй болсон явдлыг нэг шугамд оруулахыг хичээлээ.


Үзүүлэлт

ISBN-139789919018405
Худалдаанд гарсан огноо2023-10-26
ФорматХатуу хавтастай
Нүүрний тоо506 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин680 гр
Хэмжээс210 x 150 x 43 мм

Зохиолчийн талаар

Д.Төрмөнх нь 1989 оноос эхлэн Монголын үндэсний телевизэд туслах найруулагчаар анх орж, ассистент найруулагч, найруулагч болсон бөгөөд 1990 оноос сэтгүүлчээр ажилласан. 1995 онд Д.Нацагдоржийн зохиолоор 'Ламбагуйн нулимс' уран сайхны хар цагаан киног плёнкоор хийж кино салбарт гараагаа эхэлсэн. 1996 оноос 'Бизнес таймс' сонины анхны эрхлэгчээр ажиллаж байх үедээ Бельгийн вант улсын найруулагч Петер Бросенстэй хамтарч 'Талын хот' баримтат кино хийсэн нь Ёорис Айвэнсийн шагнал хүртсэн. Түүний дараа тэрээр 'Нохой орон' киног 1998 онд бүтээж тэр кино нь дэлхийн кино наадмуудаас 23 шагнал хүртсэн. 2000-2001 онд АНУ-ын Нью-Йорк хотод амьдарч 'Film Video Art' студид ажиллаж байсан. 2004 оноос өнөөг хүртэл телевиз киноны 'Номун' студид ажиллаж байна. 2013-2014 онуудад 'Цонхон дээр суусан ялаа' медиа мэга төсөл дээр ажиллаж 9 дуутай англи-монгол альбом гарсан. Одоо 'Кондуктор', 'Элсэн доорхи далай' кино зохиол дээр ажиллаж байна. 2013 онд 'Антологи буюу Гилромоц' ном, 2013 онд 'Лардьма' кино зохиол, 2013 онд 'Усны гудамж' 30 ангит кино зохиол бичсэн. Кино зохиолууд нь бүгд дэлгэцийн бүтээл болж чадсан. Одоо 'Абсолют' кино зохиол, 'Элсэн доорхи далай' кино зохиол дээр ажиллаж байна. 2012 онд 'Бодлын хулгайч' кино зохиол бичсэн нь мөн кино болж оны 'Академи Авардас'-аас 6 төрөлд түрүүлж 'Гран при' хүртсэн. 2012 онд Дэвид Тройтерын 'Кино зохиолчдын библи' ном эрхлэн гаргасан. 2011 онд 'Чөтгөрийн хотын тэмдэглэл' номоо хэвлүүлсэн.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй