Год сайхны зүү эмчилгээ

Год сайхны зүү эмчилгээ
Ихэвчлэн хамт авдаг
Санал болгох
Танилцуулга
Нүүрэнд зүү тавих эмчилгээ нь харьцангуй аюулгүй бас зардал багатай гоо сайхны үйл ажиллагаа юм. Энэхүү гоо сайхны эмчилгээ нь 2000 гаруй жилээс ч урт хугацааны түүхтэй. Дорно дахины анагаах ухаан дах гоо сайхан гэдэг ойлголт нь дан ганц арьсны арчилгаа биш бөгөөд бие махбод, сэтгэл зүйн ерөнхий эрүүл мэндтэй шууд хамааралтай байдаг. Тиймээс энэ хоёр ойлголтыг тусад нь салгаж үздэггүй. Гоо сайхны зүү эмчилгээ онол болон дадлагын хүрээнд аль алинд нь маш их ирээдүйтэй салбар болон хөгжиж байна. Ялангуяа Солонгос, Япон, Хятад, Энэтхэг зэрэг улс орнууд гоо сайхны зүү эмчилгээний арга техникийг ургамлын хандтай тарилга, ургамлын хандтай мэс заслын утас суулгах үйл явц зэргээр инновац шингээн амжилттай хөгжүүлсээр байна.Тус номонд гоо сайхны зүү эмчилгээний онол, дадлагын ойлголтуудыг түлхүү үзүүлсэн болно. Мөн зүү эмчилгээний хэрэглэгдэхүүний сонголт, хэмжээ, тавих аргачлал зэргийг хамгийн ойлгомжтойгоор тайлбарлахыг зорьсны хамтаар бодит асуудлуудыг жишээ болгон оруулсан төдийгүй эмчилгээний үеийн зарим сөрөг нөлөө, орчин, өрөө тасалгааны стандарт, үйлчлүүлэгч дээр бодит дадлага хийх үед үүсэж болзошгүй эрсдэлүүдийг хэрхэн шийдвэрлэх тухай олон хэрэгтэй санал, зөвлөмжийг багтаасан практикийн өндөр ач холбогдол бүхий номоо эмч мэргэжилтэн, оюутан сурагчдын ширээн дээр хүргэж байгаадаа таатай байна. Энэхүү ном нь миний хувийн дадлага туршлагын үр дүн болохыг цохон тэмдэглэхийн сацуу зүү эмчилгээ сонирхогч хэн бүхэнд эмчилгээ оношилгооны удирдамж чиглэл болон туслах болтугай хэмээн ерөөж байна.
Үзүүлэлт
- ISBN-13 : 978-9919-0-3692-8
- Худалдаанд гарсан огноо : 2025-05-29
- Формат : Зөөлөн хавтастай
- Нүүрний тоо : 92 нүүр
- Бүтээлийн хэл : Монгол
- Жин : 230 гр
- Хэмжээс : 243 x 175 x 5 мм
ISBN-13 | 978-9919-0-3692-8 |
---|---|
Худалдаанд гарсан огноо | 2025-05-29 |
Формат | Зөөлөн хавтастай |
Нүүрний тоо | 92 нүүр |
Бүтээлийн хэл | Монгол |
Жин | 230 гр |
Хэмжээс | 243 x 175 x 5 мм |
Хэрэглэгчийн сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх
Нэвтрэх
Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй