Хэл зохиолын хүрээлэнгийн цуврал бичгүүдэд нийтлэгдсэн бүтээ

Main cover


АНГИЛАЛ
Хэл шинжлэл
ХУДАЛДААНД
2020
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
208
Нүүр
ISBN-13
9789919234959
ХЭМЖЭЭС
240 x 165 x 10 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн Олон улсын монголч эрдэмтдийн анхдугаар их хурал хуралдсан 1959 оноос «Монголын судлал» 'Studia Mongolica', «Хэл зохиол судлал» 'Studia Linguae et Litterarum', «Аман зохиол судлал» 'Studia Folclorica', «Дурсгалт бичгийн чуулган» 'Corpus Scriptorum Mongolorum' гэсэн дөрвөн цуврал бичгийг хэвлүүлэх болжээ. «Монголын судлал» цувралыг 1971 он хүртэл гаргаж байгаад Олон улсын монголч эрдэмтдийн байнгын хороонд шилжүүлсэн байна. Хэл зохиолын хүрээлэнгийн судалгаа шинжилгээний хамрах хүрээ өргөжсөнөөр нэмж дөрвөн цуврал бичгийг нийтлэх болсон байна. 1982 онд ард олны дунд дамжин дэлгэрсэн өв соёлыг уламжлуулан үлдээх, танин мэдүүлэх зорилгоор «Монгол аман зохиолын чуулган», 1998 онд “Нэр томьёо, толь бичгийн онолын судалгааг хөгжүүлэн олон нийтийн хүртээл болгох” үүднээс «Нэр томьёо судлал» (2016 оноос «Хэрэглээний хэл шинжлэл»), 2001 онд “Алтайн хэлний бүлэгт хамаарагддаг улс үндэстнүүдийн хэл аялгуу, ахуй байдал” -ыг дагнан судлах зорилгоор «Altaica», 2012 онд “Монгол хүний төвд хэлээр бүтээсэн мэдлэгийн ай савыг судлан шинжилсэн эрдэмтдийн бүтээлийг судалгааны эргэлтэд оруулах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, төвд судлаачдыг нэгтгэж, судалгаа шинжилгээний бүтээлийг төвлөрүүлэх” үүднээс «Төвд судлал» гэсэн цувралыг тус тус хэвлүүлэх болжээ. Анхны цуврал бичгийн эхний дугаар хэвлэгдсэнээс хойш 61 жил өнгөрчээ. Энэ хугацаанд «Хэл зохиол судлал»-ын 44, «Монгол аман зохиолын чуулган»-ы 45, «Аман зохиол судлал»-ын 40, «Дурсгалт бичгийн чуулган»-ы 31, «Хэрэглээний хэл шинжлэл»-ийн 19, «Altaica» сэтгүүлийн 15, «Төвд судлал»-ын 8 дугаар хэвлэгдэж дотоод, гадаадын эрдэмтдийн 2000 гаруй бүтээл нийтлэгдсэн байна. Тус 7 цувралаар эрдэм шинжилгээний өгүүлэл, тэмдэглэл, шүүмж, орчуулга олноор нийтлэгдсэн ч нэгтгэн товъёглосон бүртгэл гараагүй байна. Иймд, эрдэмтэн судлаачид, үндэсний хэл, утга зохиолыг шимтэн сонирхогч оюунтан залууст зориулан, дээр дурдсан долоон цуврал бичигт нийтлэгдсэн бүтээлийн цэсийг үйлдэн хэвлүүлж байна.

Үзүүлэлт

ISBN-139789919234959
Худалдаанд гарсан огноо2020-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо208 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин345 гр
Хэмжээс240 x 165 x 10 мм

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй