Орчин үеийн хөдөлмөрийн эдийн засаг

Орчин үеийн хөдөлмөрийн эдийн засаг
Зохиолчийн бусад номууд
Ихэвчлэн хамт авдаг
Санал болгох
Танилцуулга
ХӨДӨЛМӨР бол хүний өөрийнх нь болон нийгмийн харилцааны хамгийн чухал суурь юм. Өөрөөр хэлбэл орлогыг бий болгодог эх сурвалж нь зөвхөн хөдөлмөр болж байдаг. Энэ утгаараа хөдөлмөрийн зах зээл судлал нь салбар дундын томоохон судлагдахуун бөгөөд бизнесийн эзэд, ажил хөдөлмөр эрхлэгчид, бодлого боловсруулагчид, судлаачид гээд бүхий л оролцогч талуудын заавал ойлгох, ажил амьдралдаа авч хэрэгжүүлж байх түлхүүр асуудлууд үүнд хамаардаг.
Энэхүү бүтээл нь хөдөлмөр, түүний зах зээл, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн бүтээмж, хөдөлмөр эрхлэлт, хүний нөөц боломжийн ашиглалт, ажилгүйдэл, цалин хөлс, урамшуулал, тэдгээрийн бодлогыг хүний хөгжил, хүний нөөцийн менежмент, хөдөлмөр хүн ам зүйтэй уялдуулан, хүн төрөлхтөний олж мэдсэн мэдлэгийг Монголын онцлогтой авч үзсэнээрээ бодлого боловсруулагчид, их дээд сургуулийн багш, оюутан, судлаачид, хамгийн чухал нь хөдөлмөрийн хүн бүрт зориулсан бүтээл гэдгээрээ онцлогтой.
Уншигч бүрт агуулгыг илүү хялбар ойлгуулах зорилгоор өнгөтөөр ялгах, бүлгүүдийн логик дараалал, онолуудыг загвар, зургаар тайлбарлах, өөрийгөө сорих тест, бодлогын бодолт, чухал нэр томьёоны тайлбар, түлхүүр үг хэллэгийн Англи, Орос, Монгол тайлбарыг оруулж, онцлох ойлголтуудыг хялбар харахад зориулж өнгөөр ялгаж тодруулж өгснөөрөө онцлогтой.
Хүн бүр ажил, хөдөлмөр эрхэлж хөдөлмөрийн харилцаанд ордог учраас наад зах нь тэд мэргэжлийн чиг баримжаатай болж, хөдөлмөрийн болон хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, бүтээмжээ дагасан шударга цалин хөлс, урамшууллын тогтолцоотой зохистой хөдөлмөр эрхлэх, өөрөө өөрийгөө судалж, өөрийгөө удирдаж хөгжүүлэх карьер менежмент, хүний хөгжил, хүний нөөц боломжийн ашиглалт, хөдөлмөр хүн ам зүй зэрэг хөдөлмөрийн эдийн засгийн бүхий л хүрээг хөдөлмөр эрхлэх бүх хүн мэдсэн байх шаардлагатай. Мэдвэл хөгжинө, мэдэхгүй бол алдана.
Энэхүү бүтээл нь айл, өрх бүрийн номын санд байх чамин бөгөөд үнэ цэнэтэй номнуудын нэг байх болно гэдэгт итгэлтэй байна.
Үзүүлэлт
- ISBN-13 : 9789919251482
- Худалдаанд гарсан огноо : 2021-09-07
- Формат : Хатуу хавтастай
- Нүүрний тоо : 1140 нүүр
- Бүтээлийн хэл : Монгол
- Жин : 2205 гр
- Хэмжээс : 250 x 180 x 75 мм
ISBN-13 | 9789919251482 |
---|---|
Худалдаанд гарсан огноо | 2021-09-07 |
Формат | Хатуу хавтастай |
Нүүрний тоо | 1140 нүүр |
Бүтээлийн хэл | Монгол |
Жин | 2205 гр |
Хэмжээс | 250 x 180 x 75 мм |
Зохиолчийн талаар
Хэрэглэгчийн сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх
Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй