Ганцаардлын өдрүүд
4 сэтгэгдэл
Дэлхийн утга зохиолын ертөнцөд 2014-2015 оны үед нэрээ цуурайтуулан орж ирсэн Элена Ферранте гэгч итали зохиолчийн алдарт бүтээлүүдийн нэг бол Ганцаардлын өдрүүд роман юм.
Зохиолд 15 жилийн хамтын амьдрал нь нэг л өдөр дуусгавар болж буй хосын талаар өгүүлнэ. Хоорондоо хэлэлцэж тохироод салсан бол энэ зохиол цааш өрнөхгүй нь мэдээж. Нөхөр Марио нь эхнэр Олгагаа хоёр хүүхэдтэй нь гэнэт л орхиод явна. Италийн Наполь гэж хотод өрнөж буй явдал. Дөч ч хүрээгүй, залуу халуун Олга эхлээд итгэж чадахгүй, нөхрөө эргээд ирнэ хэмээн сэтгэж, өөрийгөө тайтгаруулахыг хичээнэ. Гэвч нөхөр Марио өөр эмэгтэйгээс болж гэр бүлээ орхижээ...