Кафед өгүүлэх түүхүүд

Main cover


АНГИЛАЛ
Орчин үеийн утга зохиол
ХУДАЛДААНД
2023
Есдүгээр сар 25
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
224
Нүүр
ISBN-13
9789919280734
ХЭМЖЭЭС
15 x 115 x 180 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Хүний нүдэнд үл анзаарагдам, “Фүникүри Фүникура” гэх буйдхан кафед очиж “өнгөрсөн рүү аялах” буюу “хожимдсон галт тэрэг”-т суух аз завшаан эрэлхийлэн ирэх хүмүүс цөөнгүй. Гэхдээ бас хэд хэдэн дүрэм бий. Үүний нэг нь өнгөрсөнд очсон ч одоог өөрчлөх боломжгүй. Юу ч хийж, яаж ч хичээсэн одоо цаг өөрчлөгдөхгүй гэх дүрэм өнгөрсөн рүү явахаар зэхэгсдийн дийлэнхийг шантраадаг бөгөөд ийм ч учраас эл кафе ид шид домгийн яриа төдий болж үлдсэн юм.

Хүн ажил төрөл, амжилт, хүсэл мөрөөдөл хөөхийн сацуу өвчин зовлон, худал хуурмагт баригдан дэргэд байх хайртай дотнын хүндээ анхаарал хандуулж амжаагүй явдаг. Тэгвэл эл кафед өгүүлэх түүхүүдийг уншаад хэдий хүн өнгөрснөө өөрчлөх боломжгүй ч амьдралыг илүү итгэл найдвар, урам зоригтойгоор харах боломж өнөө цагт ч бийг уншигчдад сануулна.


Үзүүлэлт

ISBN-139789919280734
Худалдаанд гарсан огноо2023-09-25
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо224 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Жин250 гр
Хэмжээс15 x 115 x 180 мм

Зохиолчийн талаар

Кавагүчи Тошиказү 1971 онд Японы Осака хотноо мэндэлжээ. Өдгөө 51 настай тэрээр жүжгийн зохиолч, найруулагч гэдгээрээ олонд илүү танигдсан юм. 2015 онд бичсэн Кофе хөрөхөөс өмнө хэмээх энэхүү зохиол нь түүний анхны роман бөгөөд төд удалгүй театрын тайзнаа тоглогдон, Сүгинами олон улсын драмын X наадмын шилдгийн шилдгээр тодорчээ. Түүнчлэн 2018 онд тус романаас сэдэвлэсэн “Фүникүри Фүникура кафе” нэрт дэлгэцийн уран бүтээл олны хүртээл болсон юм. Зохиогч 2017 онд удаах дэвтэр болох “Кофе хөрөхөөс өмнө: Кафегийн түүхүүд”, 2018 онд “Дурсамж бүдгэрэхээс өмнө” зэрэг романаа тус тус бичин, уг зохиолоо гурамсан цуврал болгосон аж. Шидэт реализм бүхий тус зохиол англи, испани, итали, франц зэрэг дэлхийн олон хэлээр орчуулагдан, олон улсын бестселлер номд зүй ёсоор тооцогдох болсон юм.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

4.0 үнэлгээтэй
Нийт 1 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх