Монголын гээгдсэн түүх 2

Main cover


АНГИЛАЛ
Монголын түүх: ерөнхий
ХУДАЛДААНД
2023
Гуравдугаар сар 7
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
200
Нүүр
ЭРХЛЭН ГАРГАГЧ
ISBN-13
9789919511975
ХЭМЖЭЭС
270 x 205 x 20 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

1963 онд Католик шашны лам нар нэрт эрдэмтэн Галилео Галилэйг дэлхий бөөрөнхий гэж хэлснийх нь төлөө шүүж, бурууг нь хүлээлгэж байхад түүнээс 400 жилийн өмнө 1267 онд Хүлэгү хаан ах Хубилай хаанд дэлхийн бөмбөрцгийн загвар бэлэглэж байв. 1445 онд Германы инженер Иоханнэс Гүтэнбэрг анх бараар ном хэвлэснийг дэлхийн хэвлэлийн салбарын эхлэл гэж тооцдог бол монголчууд түүнээс 100 гаруй жилийн өмнө модон бараар ном судраа хэвлэдэг, 1380 онд төмөр бараар хэвлэсэн, дэлхийн хаана ч хөрвөх чадвартай цаасан мөнгийг хэвлэн гаргасан байжээ. Гэтэл цаасан мөнгө Европт бүр XVII зуун хүрч байж эргэлтэд орсон байдаг. Оросын мөнгө буюу деньги гэдэг үг монгол хэлний тамга гэдэг үгнээс гаралтай. Хятадын мөнгөн тэмдэгт болох юань нь Монгол Юань гүрний цаасан тэмдэгтийн нэр болохыг та бид мэддэггүй.

Энэхүү номд дурдагдсан сэдвүүд бүгд дараа дараагийн эрдэм шинжилгээ, судалгааны бие даасан томоохон сэдвүүд болох бөгөөд буурал түүхийн эргэлтэд мартагдан гээгдсэн эдгээр хуудаснуудын гарчгийг л зохиогч бээр тавьсан гэхэд хилсдэхгүй биз ээ. Монголын гээгдсэн түүх цувралыг бичсэний гол зорилго нь уншигч та монголчуудынхаа түүхийн гээгдсэн хуудаснуудтай танилцаж, цаашид дэлхийн түүхэнд арилшгүй ул мөрөө үлдээсэн өвөг дээдсийнхээ түүхийг сонирхон, гүнзгийрүүлэн уншиж, судлах эрмэлзэл төрүүлэх гэснийх билээ.


Үзүүлэлт

ISBN-139789919511975
Худалдаанд гарсан огноо2023-03-07
ФорматХатуу хавтастай
Нүүрний тоо200 нүүр
Эрхлэн гаргасанНэпко хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Жин935 гр
Хэмжээс270 x 205 x 20 мм

Зохиолчийн талаар

Ё.Отгонбаяр нь 1982 онд Нийслэлийн 52-р дунд сургууль, 1989 онд Москвагийн Олон Улсын харилцааны дээд сургууль төгссөн. Дипломатч мэргэжилтэй. Ph доктор зэрэгтэй. 1982-1983 онд Ардын армийн 282-р ангид байлдагч, 1989-1991 онд Гадаад явдлын яаманд атташе, 1-р нарийн бичгийн дарга, 1991-1996 онд Монгол Улсаас БНЭУ-д суугаа элчин сайдын яамны 2-р нарийн бичгийн дарга, 1996-1997 онд Гадаад хэргийн яаманд ажилтан, 1997-2000 онд 'Баянгол ЗБ' ХХК-ий ерөнхий менежер, захирлаар ажиллаж байсан. 2000-2001 онд Гадаад хэргийн яаманд Нэгдүгээр нарийн бичгийн дарга, 2001-2004 онд Монгол Улсын Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх, 2004-2008 онд Монгол Ардын Хувьсгалт Намын удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, 2006-2007 онд Нийслэлийн Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны даргын албыг тус тус хашиж ирсэн. Мөн 2008 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар томилогдон ажиллаж байв. Ё.Отгонбаяр 2012 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдсон. Англи, орос, хинди хэлтэй.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй