Вангийн нулимс
Вангийн нулимс
Зохиолчийн бусад номууд
Ихэвчлэн хамт авдаг
Санал болгох
Танилцуулга
Би бээр тус номонд гарч буй ихэнх улс орон хот суурин, байгаль уул усыг өөрийн биеэр үзэж өнгөрсөн. Заримаар нь аялж, зарим газар нь амьдарч, зохиолд гарч буй зовлон жаргалын аль алинаас нь балгаж залгиж байлаа. Цаашид ч явах олон зам надад буй гэж өөртөө хэлдэг. Дараагийн цувралуудаар илүү сонирхолтой адал явдал, гайхамшигтай аялал та бид хоёрыг хүлээж буй гэдэгт итгэж байна. Ертөнц дээр хэн ч чамд итгэхгүй үе ирж болно. Итгэл үнэмшилдээ л үнэнч үлд. Найдвар хэзээд байдаг... Энэхүү роман нь 2017 онд хэвлэгдсэн цагаасаа багагүй маргаан дэгдээж, өнөө хэр шилдэг борлуулалтад багтаж байгаа бөгөөд 2018-2019 онд Герман, Англи, Орос, Хятад хэлнээ орчуулагдан гарах юм. Тус бүтээл нь орчин цагийн Монголын үргэлжилсэн үгийн зохиолд шинэ хуудас бус нэн шинэ “ХАВТАС” нээсэн бүтээл болсон гэдгийг уншигч та нээгээд л мэдрэх болно. Зохиолчийн бичлэгийн хэв маяг, үгийн сонголт, үйл явдлын сүлжээс, цаг хугацааны нугалам, алслалт ба товчлол, урсгал, тайлал зэрэг нь нэн өвөрмөц төдийгүй романы санаа, бичвэрийн онцлог нь дэлхийн хэмжээний тэр дундаа орчин цагийн Европ Америкийн уран зохиолд дүйж очихуйц ба үйл явдлын өрнөл нь олон улс орныг хамарч буйгаараа маш сонирхолтой болжээ. Түүний зохиолыг уншихад Холливудын адал явдалт кино үзсэн мэт догдлуулж, зохиолдоо уусан өөрөө амь дүйж, аюулын ирмэгт байгаа юм шиг санагдана.
Үзүүлэлт
- ISBN-13 : 9789919514006
- Худалдаанд гарсан огноо : 2022-01-12
- Формат : Хатуу хавтастай
- Нүүрний тоо : 564 нүүр
- Бүтээлийн хэл : Монгол
- Хэмжээс : 210 x 150 x 50 мм
ISBN-13 | 9789919514006 |
---|---|
Худалдаанд гарсан огноо | 2022-01-12 |
Формат | Хатуу хавтастай |
Нүүрний тоо | 564 нүүр |
Бүтээлийн хэл | Монгол |
Хэмжээс | 210 x 150 x 50 мм |
Зохиолчийн талаар
Тодко Самсон нэрээр танигдсан зохиолч Т.Мягмартогтох нь 2016 оноос хойш дэлхийн 28 улсаар аялж, тухайн улсынхаа шинжлэх ухаан, түүхийн академи, утга зохиолын салбарын хүмүүс, төлөвлөсөн хүмүүстэйгээ уулзаж, дэлгэрүүлэн судлаж бичсэн таван цуврал номоороо Монголын утга зохиолд тэсрэлт хийгээд байна.
Хэрэглэгчийн сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх
Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй