Цэцэгсийн зүүд
Энэхүү Цэцэгсийн зүүд ном нь 25 үлгэр, өгүүллэгээс бүрдсэн ямар ч насны хүн дотроос нь сонгон уншиж болохоор бүтээл юм. 2014 оноос хойш бичсэн бүх л зохиолоосоо түүвэрлэн бүтээв.
Ид шид, адал явдал, зөгнөл,үерхэл нөхөрлөл, аж байдал гээд бүх төрлийн сэдвийг хамарсан учир аав ээж, хүүхдүүд нэг номыг ээлжлэн уншиж болно. Таныг уйдааж, сонголтыг тань үнэгүйдүүлэхгүй гэдэгтээ итгэлтэй байна.