АНГИЛАЛ
Уран зохиол
ХУДАЛДААНД
2024
Гуравдугаар сар 7
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
296
Нүүр
ХЭМЖЭЭ
8.2
MB
ISBN-13
9789919514945

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

АДАРМААТАЙ АЯЛАЛ-д хөтлөгч Бямбажавын Баярхүү зохиолчийн Тэнгэрийн улаач цуврал ЭСРЭГ хэмээх цувралаар үргэлжилж байгаа билээ.

Адал явдалд ЭСРЭГ цувралын 4 дүгээр дэвтрийн агуулгыг товч өгүүлье.

Эсрэг хэмээх нь зөв бүхний төлөө өөртэй нь тэрслэн боссон хэн нэгнийг, эсвэл бүтээж буй болгосон зүйлийг нь булааж авахын тулд хэнбугайг ч байтугай жир олны эрх ашгийг бүхэлд нь үл ойшоон өөрсдийн башир аргыг хэрэглэн нухчин дарж эрхшээлдээ оруулах гэж саар бүхнийг үйлдэгчдийг үл тэвчин эрслэн тэмцэх бардамнал нь хэтийдсэн мэт ч, эх нутаг, эх түүх, элгэн садан, хайртай бүхнийхээ төлөө гэсэн агуу сэтгэлтэй Дамиран хэмээх хүмүүнээр түмэн олны санаа бодлыг төлөөлүүлсэн адал явдалт энэхүү цуврал зохиол юм.

ЭСРЭГ-3-ын төгсгөл хэсэгт "Ганаа үхчихлээ гэж үү" гээд мэлмэрүүлж амжив...

эх орныхоо ширхэг чулууг ч эрхэмлэдэг, тэрслүү ч юм шиг эрмэг зоримог үйлдлээрээ гайхшируулсан Дамирангийн дүрийг түүний бусадтай харьцах байдал, араншин, зан төрхөөс илүүтэйгээр судалгаанд нь туслахыг хүссэн Эриксон болон түүнтэй сайн муу янз бүрийн шалтгаанаар таарсан хүмүүсээр төдийгүй, зүүдээрээ болон үйлээрээ дамжин холбогдох хайртай хүмүүс хийгээд дайсагнагч этгээд, тэдний хийх үйлдлээр илүү тодруулж харуулсан бол, тэнгэрийн хөвүүн Ганааг бас нэг чухал дүрээр нь хадгалсаар байгаад талархаад баршгүй бөгөөд Ганаагийн дүрээр дамжуулан багш хүний эцсээ хүртэл шавиа гэх өгөөмөр сэтгэлийг, эх хүний болон ханийн агуу хайр энэрэл халамжийг, ахан дүүс болон найзын сайхан сэтгэлийг, андын тавьсан андгайг, хүний тусыг үл умартан болохоос нь болохгүйг хүртэл хичээгч хүмүүсийг, юмс үзэгдэл харагдаж байгаа шигээ байдаггүйг, сэхээрэл ухаарал хэзээ ч оройтдоггүйг, эвлэлдэн нэгдэх нь ямар чухал болохыг, түмэн олны итгэлийг даах ямар хүнд хийгээд ямар эрхэм болохыг илүү түлхүү харуулаад зогсохгүй, тэр хэрээр Ганаа ямар чухал хүн болохыг илэрхийлжээ гэж бодогдлоо... энд зөвхөн эерэг сайхан, эерүү зөөлөн ухаарал хайрласан бүхнээр л төлөөлүүлж илэрхийлэхийг хүссэн юм шүү... яагаад гэхээр Ганаа, Дамиран, Хишигсүрэн гээд ямар эрхэм хүмүүс билээ дээ...

Энэхүү ЭСРЭГ-4 тууж уншигч таныг маш сонирхолтой адал явдал, хайр дурлал, далд ертөнцөөр аялуулах болно.


Үзүүлэлт

ISBN-139789919514945
Худалдаанд гарсан огноо2024-03-07
ФорматЦахим ном
Нүүрний тоо296 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Файлын хэмжээ8.1899 MB

Зохиолчийн талаар

Бямбажавын Баярхүү

"Тэнгэрийн улаач", "Нулимс дуусаагүй цагт", "Амьдрал үргэлжилнэ", "Эр хүн уйлах эрхтэй", "Өлөн чонын улиан", "Тамын бослого" зэрэг номын зохиолч. "Эр хүн уйлах эрхтэй", "Өлөн чонын улилт", "Нулимс дуусаагүй цагт амьдрал үргэлжлэнэ" зэрэг номын зохиолч.

Дагах


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй