Эсрэг 4
АДАРМААТАЙ АЯЛАЛ-д хөтлөгч Бямбажавын Баярхүү зохиолчийн Тэнгэрийн улаач цуврал ЭСРЭГ хэмээх цувралаар үргэлжилж байгаа билээ. Адал явдалд ЭСРЭГ цувралын 4 дүгээр дэвтрийн агуулгыг товч өгүүлье. ЭСРЭГ-3-ын төгсгөл хэсэгт "Ганаа үхчихлээ гэж үү" гээд мэлмэрүүлж амжив... эх орныхоо ширхэг чулууг ч эрхэмлэдэг, тэрслүү ч юм шиг эрмэг зоримог үйлдлээрээ гайхшируулсан Дамирангийн дүрийг түүний бусадтай харьцах байдал, араншин, зан төрхөөс илүүтэйгээр судалгаанд нь туслахыг хүссэн Эриксон болон түүнтэй сайн муу янз бүрийн шалтгаанаар таарсан хүмүүсээр төдийгүй, зүүдээрээ болон үйлээрээ дамжин холбогдох хайртай хүмүүс хийгээд дайсагнагч этгээд, тэдний хийх үйлдлээр илүү тодруулж харуулсан бол, тэнгэрийн хөвүүн Ганааг бас нэг чухал дүрээр нь хадгалсаар байгаад талархаад баршгүй бөгөөд Ганаагийн дүрээр дамжуулан багш хүний эцсээ хүртэл шавиа гэх өгөөмөр сэтгэлийг, эх хүний болон ханийн агуу хайр энэрэл халамжийг, ахан дүүс болон найзын сайхан сэтгэлийг, андын тавьсан андгайг, хүний тусыг үл умартан болохоос нь болохгүйг хүртэл хичээгч хүмүүсийг, юмс үзэгдэл харагдаж байгаа шигээ байдаггүйг, сэхээрэл ухаарал хэзээ ч оройтдоггүйг, эвлэлдэн нэгдэх нь ямар чухал болохыг, түмэн олны итгэлийг даах ямар хүнд хийгээд ямар эрхэм болохыг илүү түлхүү харуулаад зогсохгүй, тэр хэрээр Ганаа ямар чухал хүн болохыг илэрхийлжээ гэж бодогдлоо... энд зөвхөн эерэг сайхан, эерүү зөөлөн ухаарал хайрласан бүхнээр л төлөөлүүлж илэрхийлэхийг хүссэн юм шүү... яагаад гэхээр Ганаа, Дамиран, Хишигсүрэн гээд ямар эрхэм хүмүүс билээ дээ...
Энэхүү ЭСРЭГ-4 тууж уншигч таныг маш сонирхолтой адал явдал, хайр дурлал, далд ертөнцөөр аялуулах болно.