Хэрээний найр (4)
Хэрээнүүд үхсэн хүний цогцос дээр шавааран, нүдийг нь ухахын тулд хоорондоо булаацалдан бие биеэ хөнөөж байлаа. Цусанд дуртай, урвагч, зальтай Ланнистерынхан Төмөр хаан ширээнд хөвүүн хаан Томмены нэрийн өмнөөс эрх мэдлээ тогтооно. Долоон ханлигт дэгдсэн дайн намдсан ч гашуун үр дагаварт нь шинэ мөргөлдөөний оч үсэрлээ. Дорнийн Мартелл, Винтерфеллийн Старкууд амь үрэгдсэн хүмүүсийнхээ өшөөг авахыг хүсэж байв. Хамгаас цуутай хар дээрэмчин Хэрээний нүд Еврон Валириагийн утаа уугьсан балгаснаас Төмөр арлуудад эзэн суухаар иржээ. Умард зүгт Өөрүүд Хананы цаанаас заналхийлж, мэйстер болохоор суралцагч Сэмвэл Тарли Цайзад нууцлаг хүүхэд авчирна.
*********************************************************************
Дүүжлүүрийн модон дээр бүх хүн ах дүүс