Луут бүжиг I: Мөрөөдөл ба тоос (5)



АНГИЛАЛ
Зөгнөлт, фантаз
ХУДАЛДААНД
2022
Дөрөвдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
440
Нүүр
ХЭМЖЭЭ
3.1
MB
ISBN-13
9789919515546

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Луут бүжиг: Мөрөөдөл ба тоос ном нь алдарт Жорж Р.Р.Мартины гайхамшигт Гал мөсний дуун цувралын сүүлийн боть, V дэвтрийн нэгдүгээр хэсэг юм.

Сүр хүчит тулааны дараа зүг зүгээс ирэх шинэ аюулд долоон ханлиг улсын ирээдүй дээсний дөрөөн дээр дэнжигнэнэ. Дорно зүгт Таргарианы сүүлчийн удам Дэйнерис гурван луутайгаа үнс нурам, үхэл зовлон дээр босгосон хотоо удирдана. Гэвч Дэйнерист мянга түмэн дайсан буй агаад тэдний дийлэнх нь түүнийг эрж сураглахаар шийджээ. Энэ зуур өөр нэгэн эр, огт ондоо зорилгоор түүнийг олох эрлээ эхлүүлнэ.

Толгойг нь авчирсан хүнд шан харамж амлах ахуйд Тирион Ланнистер, Вестеросыг ардаа орхин Дэйнерисийн зүг оргон зугтана. Зүсэн зүйлийн амьтдаас бүтсэн мэт харагдах аян замын шинэ нөхөд нь угтаа нууц төлөвлөгөөтэй бөгөөд тэдний дунд Вестеросыг Дэйнерисийн хүсэл мөрөөдлөөс бүрмөсөн арчих нэгэн хүн яваа юм санж.
Умардад орших мөс чулуугаар барьсан лужир том Хана, түүнийг хамгаалж буй хүмүүс нь хэдий чинээ хүчтэй байна төдий чинээ бат бөх аж. Тэнд Шөнийн харуулын 998 дахь захирагч Жон Сноу хамгийн хүнд сорилтуудтайгаа нүүр тулна. Түүний хувьд хүчирхэг дайснууд нь хананы дотор төдийгүй гадна, хөлдүү үхдлүүдийн нутагт ч бий.

Бүх л өнцөг булангаас ширүүн зөрчлүүд хурцдаж, увайгүй урвалтууд газар авч, гэмт хэрэгтэн, гэгээнтэн ламтнууд, цэргүүд, арьсаа солигчид, эхэс дээдэс, зарц боолууд зэрэг нүсэр том бүлгэмүүд дааж давшгүй хүнд нөхцөл байдалд орно. Зарим нь бүдэрч зарим нь харанхуйн хүчээр улам өсөн дэвшинэ. Гэвч үймээн самуун дэгдэхийн хирээр хувь тавилан хийгээд хуйвалдаан зөвшилцөөний урсгалууд агуу бүжигт бүгдийг татан оролцуулна.


Үзүүлэлт

ISBN-139789919515546
Худалдаанд гарсан огноо2022-04-01
ФорматЦахим ном
Нүүрний тоо440 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Файлын хэмжээ3.1 MB

Зохиолчийн талаар

Жорж Рэймонд Ричард Мартин нь 1948 оны 9-р сарын 20-ны өдөр Нью-Жерси мужийн Байонд төржээ. Тэрбээр Мэри Жэйн Донахюгийн дунд сургууль ба Маристын ахлах сургуульд тус тус суралцжээ. Мартин бага залуу наснаасаа бичиж туурвиж эхэлсэн бөгөөд хөршийнхөө хүүхдүүдэд мангасын тухай элдэв түүхийг хэдэн задгай мөнгөөр бичиж өгөхөөс гадна урнаар жүжигчлэн уншиж өгдөг байв. Улмаар ахлах сургуульдаа комик номын хорхойтон, цуглуулагч болж, сонирхогчдын комик сэтгүүлд өгүүлэл нийтлүүлэх боллоо. 

Мартин 1970 онд Иллинойс мужийн Эванстон хотын Нортвестерн их сургуулийг сэтгүүлчийн мэргэжлээр онц дүнтэй төгсөж, магистрын зэрэг хамгаалсан байна. 1970 оноос шинжлэх ухааны уран зөгнөлт богино өгүүллэгийг мэргэжлийн түвшинд бичдэг болсон бөгөөд анхныхаа Баатар нэртэй өгүүллэгийг Галакси сэтгүүлд зарсан ба үүнээс хойш өгүүллэгүүдээ сэтгүүлүүдэд худалдаж эхэлжээ. Шинжлэх ухааны уран зөгнөлт, аймшигт, адал явдалт төрлийн зохиол бичдэг тэрбээр Гал мөсний дуун хэмээх 7 цуврал роман, Нууцлаг баатар, Үнэнч илд зэрэг тууж, Элсний хаад, Талийгаачдын дуун, Түүний хүүхдүүдийн хөрөг зэрэг богино өгүүллэгийн түүвэр хэвлүүлсний дотор Гал мөсний дуун хэмээх цуврал ном нь уншигчдын сэтгэл зүрхийг байлдан дагуулж, бестселлер болсон бөгөөд HBO телевиз энэхүү зохиолоор 'Хаан ширээний тоглоом' нэртэй олон ангит кино бүтээсэн билээ. 

Тайм сэтгүүлээс түүнийг Америкийн Толкейн хэмээн өргөмжилсөн бөгөөд 2011 онд 'Дэлхийн нөлөө бүхий 100 хүмүүсийн жагсаалт'-д оруулжээ.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй