Хаан ширээний тоглоом (1)
Монсудар хэвлэлийн газраас дэлхийд борлуулалтаараа тэргүүлж буй шилдэг зохиол бүтээлийг албан ёсны эрхтэйгээр уншигч түмэндээ хүргэж дэлхийн уран зохиолтой цаг тухайд нь танилцах боломжийг олгодог билээ. Энэ удаад 'Гал мөсний дуун' цуврал романы тэргүүн дэвтэр 'Хаан ширээний тоглоом'-ийг хүргэж байна. Орчин үеийн уран зохиолын салшгүй хэсэг болох уран зөгнөлт зохиолын хэлбэрээр бичигдсэн уг бүтээл гарсан даруйдаа шуугиан тарьж олон шагнал, дээд амжилт дагуулсан бөгөөд уншигчдад төдийгүй мэргэжилтнүүдээс өндөр үнэлэлт авчээ. Уг зөгнөлт романы дүрүүдийн онцлог, үйл явдлын далайц, хурц өрнөл нь зөгнөлт, адал явдалт романуудад уншигчдын зүгээс тавих шаардлагыг нэг шат ахиулсан гайхалтай бүтээл учир эрхэм уншигч таньд ч таалагдана гэдэгт итгэж байна.