АНГИЛАЛ
Сонгодог уран зохиол
ХУДАЛДААНД
2022
Дөрөвдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
162
Нүүр
ХЭМЖЭЭ
0.9
MB
ISBN-13
9789919515614

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

1810 онд анх хэвлэгдсэн Михаэль Коолхаас туужийн тухай “Энэ зохиолыг би сүсэглэн биширч уншлаа“ гэж Франц Кафка нэгэн захиандаа бичжээ. Юу юунаас илүү танил талаа эрхэмлэдэг улстөрчдөд хууртсан адууны худалдаачны өшөө авах гэсэн тэмцлийн түүх 200 жилийн дараа ч шинэ соргог хэвээр. Яруу найрагч, зохиолч, жүжгийн зохиолч Хенрих фон Клайст нь цөөхөн бүтээл үлдээж, гучин дөрөвхөн насалсан ч германы томоохон сонгодог зохиолчдын тоонд зүй ёсоор ордог. Клайстын бичиж үлдээсэн найман туужаас хамгийн алдартай нь энэхүү Михаэль Коольхаас юм.

Адууны наймаачин Михаэль Коольхаас XVI зууны дунд үеийн Севенна нутгийн хамгийн баян хүмүүсийн нэг байлаа. Тэрээр нэр нөлөөтэй, олон хүн атаархам хүндтэй байр сууриа шударга хөдөлмөрөөрөө олж авчээ. Шударга журамтай Коольхаасын гэр бүл, ойр дотнынхон, зарц ажилчид нь түүний бат найдвартай өмөг түшигт жаргалтай сайхан амьдарч байлаа. Михаэль шударга бус явдлыг үзэж чаддаггүй нэгэн байв. Шударга бус явдалтай халз тулгарсан Коольхаас өөрийн хүчээр эрхээ хамгаалж, нэр төрийг нь гишгэчин доромжилсон хүмүүсийг залхаахаар шийднэ. Тэр хуурч мэхлэх замаар хилэн хар морьдыг нь авч, зарцыг нь хэрцгийгээр занчсан язгууртнаас өшөөгөө авахыг хүсжээ.

Михаэль эхэндээ хууль ёсны хүрээнд тэмцэж шүүхэд гомдлоо гаргасан боловч өнөө язгууртны хүчирхэг өмөг түшиг болсон эрхтэн дархтнууд хэргийг нь эс хэрэгсэж гомдлыг нь буцаажээ. Тэгээд Коольхаас үнэн мөнөө олохын тулд их цэрэг цуглуулан тэмцэж жинхэнэ дайн дэгдээнэ. Хот тосгодыг шатаан дээрэмдэж, өөрийг нь гомдоосон этгээдүүдийг залхаан цээрлүүлнэ. Харин энэ хооронд Михаэль шударга журамт иргэнээс харгис хэрцгий дээрэмчин, төр засагт аюултай этгээд болон хувирснаа өөрөө ч мэдсэнгүй... Михаэль Коолхаас гэж хэн бэ? Хээл хахуульд автсан улсад шударга ёсыг тогтоохоор шийдсэн аймшиггүй хувьсгалч уу? Эсвэл зүгээр л нэг увайгүй террорист уу? Энэхүү асуулт дэлхийн уншигчдыг хоёр талцуулж маргалдуулсаар. Харин таны хариулт ямар байх бол?


Үзүүлэлт

ISBN-139789919515614
Худалдаанд гарсан огноо2022-04-01
ФорматЦахим ном
Нүүрний тоо162 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Файлын хэмжээ0.896 MB

Зохиолчийн талаар

Клайст герман яруу найрагч, жүжгийн зохиолч, романч, богино өгүүллэгийн зохиолч, сэтгүүлч хүн байв. Хайнрих фон Клайст 1777 онд Одер голын эрэг дээрх Франкфурт хотод Померан нутгийн хуучны язгууртан айлын тав дахь хүүхэд болж төржээ. Тэрээр амьдралын турш ярианы эмгэгтэй, гацаж ярьдаг байсан юм. Клайст тухайн үеийн язгууртан гэр бүлийн хүүхдүүдийн нэгэн адилаар цэргийн эрдэмд суралцаж эхэлсэн ч түүнд таалагдаагүй учир цэргийн хүн болохоос татгалзаж 1799 онд математик, философи, хуульзүй зэрэгт суралцах болсон.

Гэхдээ эдгээр нь ч түүнд бас таалагдахаа больжээ. Төрийн албанд хэсэг ажилласныхаа дараа Клайст 1802 онд зохиол бичиж эхэлсэн байна. Анхандаа тэр голдуу жүжгийн зохиол бичдэг байснаа удалгүй өгүүллэг, эсээ оролдох болжээ. Хэдийгээр зарим жүжиг нь тайзнаа тавигдаж, ихэнх өгүүллэг нь хэвлэгдсэн ч тэр хүссэн амжилтадаа хүрэхгүй л байв. Түүний амиа хорлох хоёр гол шалтгаан нь, түүний сэтгүүл гаргах гэсэн оролдлого амжилтгүй болж, санхүүгийн хүндрэлд орсон нь болон ижил хүйстэн байснаа ямагт нуух шаналгаатай амьдрал туулсан явдал байж магадгүй билээ. Клайст 1811 онд хорт хавдартай эмэгтэй найзынхаа хамтаар Ванзе хэмээх жижиг голын эрэг дээр хамтдаа амиа хорлосон юм.
Ийнхүү амиа хорлосон нь түүнийг олонд таниулж өгсөн ч Клайстын жинхэнэ сод авьяасыг хүмүүс XIX зууны хоёрдугаар хагаст ойлгож эхэлсэн билээ. Тэр цагаас хойш түүний бүтээлийн үнэ цэн улам бүр нэмэгдсээр ирэв. Клайстын хамгийн алдартай уншигч Франц Кафка Михаэль Коолхаас-ын тухайд, “Энэ зохиолыг би сүсэглэн биширч уншлаа; урьд үзэж хараагүй тийм төгс чанарыг би эндээс алмайран мэдрэв” гэж сүйт бүсгүй Фелиц Бауэрдээ бичиж байжээ.

Түүнийг нас барсны дараа Германы уран зохиолд "Kleist Prize" хэмээх нэр хүндтэй шагналыг бий болгож, дараа нь түүний төрсөн газар "Клайст театр"-ыг байгуулсан юм.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй