АНГИЛАЛ
Орчин үеийн утга зохиол
ХУДАЛДААНД
2022
Дөрөвдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
184
Нүүр
ХЭМЖЭЭ
0.6
MB
ISBN-13
9789919515676

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Тулааны талбарын тэлэлт бол франц зохиолч Мишель Уэльбекийн 1995 онд Extension du domaine de la lutte нэрээр хэвлэгдсэн анхны роман юм. 

Бүхий л зохиолын турш нэр нь үл дурдагдах хүүрнэгч маань ганцаар амьдрах бөгөөд сүүлийн хоёр жилд бэлгийн харилцаанд ороогүй ажээ. Өндөр цалинтай ажилтай, сэтгэл гутралд автсан, гуч эргэм насны энэ баатар маань өдөрт дөрвөн хайрцаг тамхи татаж, чөлөөт цагаараа амьтдын тухай хачин түүх зохион бичнэ. Ганц хүний ор худалдан авснаар ямар ч бэлгийн харилцаагүй ганцаар амьдардаг гэдэг нь илчлэгдэх гэх мэт зүйл манай гол дүрд тун хүчтэй сэтгэгдэл төрүүлж, тэрээр энэ тухайд гүнзгий эргэцүүлнэ. Ер нь энэ дүр хүнтэй харилцаа тогтоохоос зайлсхийж, нийгмээ жигшиж зэвүүцэж, голдуу дотроо эргэцүүлж, өөрөө өөртэйгөө байнга хүүрнэдэг нэгэн билээ. Нэргүй баатар маань Рафаэль Тиссеран хэмээх 28 настай, аргаа ядсан, золгүй зандан залуутай цуг мэдээллийн технологийн хэрэглээний тухай хичээл заах томилолтод хамтдаа замд гарна. Тиссеран энэ эрийн харилцаанаас татгалзах чадварыг бахдаж, хайр дурлалын тухайд гачлантай үр дүнд хүргэх дэмий зааврыг нь сонсох ажээ. Шинжлэх ухаан болон өдөр тутмын нэг хэвийн, дэмий хоосон зан үйлд захирагдсан ертөнцөд эрх чөлөө гэгч зүйл хэрхэн замхран одож буйг энэ романд сэтгэл өвдөм бодитоор өгүүлнэ.

1999 онд Филипп Харел Тулааны талбарын тэлэлт романаас сэдэвлэн ижил нэртэй дэлгэцийн бүтээл туурвижээ.


Үзүүлэлт

ISBN-139789919515676
Худалдаанд гарсан огноо2022-04-01
ФорматЦахим ном
Нүүрний тоо184 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Файлын хэмжээ0.649 MB

Зохиолчийн талаар

Зохиолч Мишель Уэльбек 1956 оны хоёрдугаар сарын 26-нд Франц улсад төржээ. Тэр бол зохиолч, кино найруулагч, яруу найрагч хүн. Аймшгийн чиглэлээр уран бүтээл туурвидаг Х.Ф.Лавкрафтын тухай намтарчилсан эсээ, яруу найраг бичиж, туршилтууд хийснийхээ дараа тэрээр Тулааны талбарын тэлэлт хэмээх анхны романаа 1994 онд хэвлүүлжээ. Уг роман гарсан даруйдаа Grand Prix National de Lettres болон анхны романд олгодог Prix de Flore хэмээх Францын утга зохиолын хоёр чухал шагналыг хүртсэн юм. 1998 онд Эгэл бөөмс (Les Particules élémentaires), 2001 онд Тавцан (Plateforme) романуудаа бичиж, 1996 онд Тэмцэлдэх урлаг (Le Sens du combat) хэмээх яруу найргийн номоо хэвлүүлэв. Тавцан номоо олон нийтийн дунд аялан сурталчилж яваад, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахад уриалсан хэмээн буруутгагдаж шүүхэд дуудагдсан Уэльбек Ирланд руу нүүж, тэнд нэг хэсэг амьдарсан байна.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй