АНГИЛАЛ
Орчин үеийн утга зохиол
ХУДАЛДААНД
2022
Дөрөвдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
184
Нүүр
ХЭМЖЭЭ
0.5
MB
ISBN-13
9789919515683

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Надин Гордимерийн Зургаан тохой газар өгүүллэгийн түүвэр нь анх 1982 онд Penguin хэвлэлийн газраас хэвлэгдэн гарчээ. Энэхүү түүвэрт зохиогчийн 1956 оноос 1980 он хүртэлх хугацаанд бичсэн бүтээлүүд дундаас сонгогдсон шилдгийн шилдэгт тооцогдох долоон өгүүллэг багтсан байна. 

Түүвэрт нэрийг нь өгсөн Зургаан тохой газар өгүүллэгт гэр бүлийн харилцаа нь бүтэлгүйтсэн нэгэн цагаан арьст эр өөрийн зарц нарын нэгний дүүг зохих ёсоор оршуулахаар Өмнөд Африкийн хүнд сурталтай тэмцсэн тухай түүхийг харуулна.

Шилэн бадмааргийн хэлтэрхий өгүүллэг харин улс төрийн эрх чөлөөний төлөө хар арьстнуудын тэмцэлд оролцох нэгэн энэтхэг гэр бүлийн тухай түүх аж. Нөхөр нь уг тэмцэлд эхнэрийнхээ оруулсан хувь нэмрийг төдийлөн ойшоогдохгүй өнгөрөх вий хэмээн санаа зовохоос гадна гэр бүлийнхээ аюулгүй байдалд сэтгэл түгшинэ.

Аман түүх өгүүллэг нь омог аймгийнхныхаа тэмцэл хийгээд гэр бүлийнхээ аюулгүй амьдрал хоёрын дунд ацан шалаанд орсноос гадна гэр бүлээ аюулаас хол байлгая гэвэл Өмнөд Африкийн засгийн газрын цэргүүдийн үгийг дагахаас өөр аргагүй гэдгийг ухаарсан тосгоны ахлагчийн түүхийг өгүүлжээ.

Эдгээрээс гадна Хотын амрагууд, Хөдөөгийн амрагууд, Хэвлэхэд зориулагдаагүй, Таатай уур амьсгал ба нөхөрсөг оршин суугчид” зэрэг өүүллэгүүд уг түүвэрт орсон билээ. Апартеид дэглэмийн үеийн Өмнөд Африкийн өдөр тутмын амьдралыг олон өнцгөөс хүүрнэх уг өгүүллэгүүдээс Надин Гордимерын уран бүтээлийн оргил үеийн туурвилын чансаа, өнгө аясыг харах боломжтой.


Үзүүлэлт

ISBN-139789919515683
Худалдаанд гарсан огноо2022-04-01
ФорматЦахим ном
Нүүрний тоо184 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Файлын хэмжээ0.473 MB

Зохиолчийн талаар

Гордимер 1923 онд Өмнөд Африкт, Йоханнесбургээс холгүй Трансвааль мужийн (өнөөгийн Гаутенг) Спрингс хэмээх уурхайн хотод жүүд дүрвэгчийн гэр бүлд төржээ. Тэрээр зөвхөн цагаан арьст охидын суралцдаг католик сургуульд элссэн ч ээж нь охиноо зүрх муутай гэж үзэн гэрээр голдуу боловсрол олгосон юм. Ийнхүү бусдаас тусгаар, ганцаармдал амьдрах болсон бяцхан охин багаасаа номд хорхойсож улмаар өөрөө зохиол бичиж эхэлжээ. Анх Гордимер ердөө арван тавтайдаа хүүхдэд зориулсан өгүүллэг бичиж эхлэн, нэг жилийн дараа насанд хүрэгчдэд зориулсан анхны өгүүллэгээ сэтгүүлд хэвлүүлсэн байна. 

Face to Face (Нүүр нүүрээ харалцан) хэмээх өгүүллэгийн анхны түүвэр нь 1949 онд хэвлэгдсэнээс дөрвөн жилийн дараа The Lying Days (Хэвтээ өдрүүд) хэмээх анхны роман нь олны хүртээл болов. 1975 онд Гордимер, The Conversionist (Хувиргагч) романаараа нэр хүндтэй Booker шагналыг хүртэж, олон улсад алдарших эхлэлээ тавив. 1991 онд тэрээр “хүмүүнлэгийн үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсны учир” Нобелийн шагналын эзэн болсон юм. Гордимер 2014 онд Йоханнесбург хотноо таалал төгсжээ. Нийт 15 роман, өгүүллэгийн 16 түүврээс гадна тоо томшгүй олон эсээ, улс төрийн мэдэгдлийн эзэн энэхүү зохиолч Өмнөд Африкаас сүүлчийн зуун жилд тодорсон хамгаас нэр нөлөөтэй бичгийн хүмүүсийн нэгд зүй ёсоор тооцогдох учиртай билээ.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй